Нарны зам руу холбогдсон хэсгийг өнөөдөр хаана

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэдээгээр өнөөдөр дараах замуудыг хаах юм байна. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Ногоон төгөл хотхоноос Нарны зам руу холбогдсон замыг өнөөдөр 23:00 цагаас зургадугаар сарын 10-ны 07:00 цагийн хооронд хааж, ус зайлуулах шугамын ажил хийж гүйцэтгэх болжээ. Энэ ажлыг Геодези, усны барилга байгууламж орон нутгийн өмчит аж ахуй үйлдвэрийн газар гүйцэтгэх юм.

 Нийслэлийн Чингэлтэй дүүрэг нэгдүгээр хороо, Жуулчны гудамжинд /Байгалийн түүхийн музейн урд/ зургадугаар сарын 9-ний 23:00 цагаас зургадугаар сарын 10-ны 07:00 цагийн хооронд зам хааж, бохир усны шугам татах ажил хийнэ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, Жуковын музейн туслах замыг зургадугаар сарын 9-ний 23:00 цагаас зургадугаар сарын 10-ны 07:00 цагийн хооронд хааж, дулааны шугам татах ажлыг гүйцэтгэх юм байна. Гүйцэтгэгчээр нь “ ЭЙ ЖИ ЗЭТ” ХХК ажиллаж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн