Баян хүнийг магт, шүт!

Бид хэн бэ? Хэн байсан, одоо хэн болчихоод байна вэ гэдгээ бодох цаг болсон байна. Дэлхийн хөгжилтэй хөл нийлж, даяаршлын давалгаанд цохиулж яваа сүүлийн жилүүдэд монгол хүн чухам хэн болчихов гэдэг бодмоор асуудал болоод байгаа юм.

Нялх балчраас наян настан хүртлээ бүгдээрээ “фейсбүүктдэг” болсон. Хэдийгээр мэдээллийг хурдан, ямар нэг цензургүй авч байгаа сайн юм шиг дүн харагдаж байгаа ч бидний монголчууд хэзээ ч гарч чадахгүй тамын тогоо руу халтирч, хэдэн үедээ хүртэх горыг цуглуулж байгаагаа мэдрэх цаг болсон байна. Үүний ганцхан жишээ нь монгол хүн бусдын мууд гаргууд дурладаг болсон.

Түүнээсээ асар ханамжтай кайф авдаг болжээ. Хэн нэгэн баривчлагдлаа гэвэл баярлаж байна. Хэн нэгнийг боловсролын тухай хэн нэг этгээд хэвлэлийн бага хурал хийвэл нийтээрээ “боловсрол нь эргэлзээтэй этгээд”-ийг муулж баалж баясч байна. Энэ бол захын жишээ. Бас бидний цөөхөн монголчууд дундаас төрсөн цөөхөн хэдэн бизнесмэнээ МУУСАЙН БАЯЧУУД хэмээн адлах нь даанч хэцүү.

Монгол Улс ардчилал чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 30-аад жилийн нүүр үзлээ. Гуравхан сая хүнтэй улсад бас ч гэж гайгүй хэдэн бизнесмэн төрсөн. Өнөөдөр насаараа төрд ажилласан хэрнээ олон сая доллар, олон тэрбум төгрөгтэй хэдэн арван хүн байна.

Бизнесмэнүүдээ тэднээс тусад нь авч үзэх, ойлгох ёстой юм. MCS-ийн Оджаргал, Гацууртын Чинбат, Өгөөжийн Түмэнгэрэл, Монгол базальтын Ариунболд, Эрэлийн Эрдэнэбат, Буянгийн Жаргалсайхан, МАК-ийн Нямтайшир, Хурдын Чойжилсүрэн, Жигүүр грандын Баттөр, АПУ-гийн Батсайхан, МОННИС-ийн Чулуунбаатар, Таванбогдын Баатарсайхан, Моносын Хүрэлбаатар, МАК-ын Ганбаатар, Бриджийн Ганхуяг, ХАС-ын Ганхуяг, Женкогийн Баттулга, Магнай трэйдийн Ганзориг, Петровисийн Оюунгэрэл, Оргилын Ганбаатар, Содмонголын Анандбазар, Алтай холдингийн Батболд, Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэбилэг, Голомтын Баясгалан , ТЭСО-гийн Цогтгэрэл, Нарангийн Болдхэт, Мөнхийн үсэгийн Батцэцэг гээд өөрсдийн чадал чансаагаараа өдий хүртэл бизнес хийж, түүнийгээ өсгөж өндийлгөсөн хүмүүс байна. Зүй нь тэднийг зүхэнх биш, дэмжээд “ташуурдаад” өгөх хэрэгтэй юм.

Тэгж чадвал дэлхийд нэртэй КОРПОРАЦИЙН ЭЗЭН тэднээс лавтай төрнө. Гэвч бид өнөөх л муухай монгол зан, тамын тогооны үлгэрээрээ өнөөдүүлээ үйлийг нь үзэж өдөр хоногийг өнгөрөөж байгаа юм. Ингэлээ гээд нийтээрээ таргалав уу, баяжив уу. Үгүй шүү. Гэтэл эдэнд чинь бидэнд байхггүй хөдөлмөрч зан, холч ухаан байгаад байгаа юм. Тийм учраас өнөөдрийн зэрэгт хүрсэн нь тодорхой. Өөрөөр хэлбэл, бүгдэд нь ингэж ажиллах, амьдрах боломж бий шүү дээ.

Монголд ийм байхад бидний даган дуурайх дуртай дэлхийд маань хандлага нь эсрэгээрээ. Бид ч гаднын бизнесмэнүүдийг, бидний хэлдгээр МУУСАЙН БАЯЧУУДЫГ нь тултал дэмждэг. Алибабагийн Жак Ма, Фэйсбүүкийн Цукербэргт монголчууд өдөр бүр өчнөөнөөр нь мөнгө төлж байна. Тэгээд л магтаад л, шүтээд л… Харин өөрийнхөө хэдийг үхтэл нь зүхнэ. Гэтэл өнөө хэд маань л улсын төсөвт өчнөөн татвар төлж ачааны хүндийг үүрдэг гэдгийг та бид төдийлэн ярьдаггүй юм.

Монголчууд бид ХҮНЭЭ БАЙХ гэж ярьдаг. Сонсоход энгийн мэт боловч монгол хүн үгүй болж байна гэсэн айхтар ухагдахуун үүнд бий. Ийм учраас ядаж хөлс хүчээрээ хөрөнгө бэлтэй болсон хүмүүсээ магтаж шүтэж, нийтийн сүлжээний “бай” болоод сандарч яваа нэгнээ хайрлаж, алдаа хийж “аав”-ынд морилсон нэгнээ өрөвдөж ч болтугай хүн чанараа авч үлдэх ухаан бидэнд хэрэгтэй болсон байна шүү.

 Д.Бат-Очир

22 thoughts on “Баян хүнийг магт, шүт!

  1. MONGOL 2018-06-08 17:07 at 17:07

    huts

    Хариулах
    1. Нэргүй 2018-06-08 17:16 at 17:16

      ingeed l t1teed ehelj bga yumdaa

      Хариулах
  2. Нэргүй 2018-06-08 17:28 at 17:28

    зөв бичжээ. санал нэг байна. бид хамгийн гол нь хүн чанараа гээж болохгүй. Сошиалын хараал зүхэл бичигчид юм уншиж, юм бодож сураасай билээ. яана даа гэмээр нөхдүүд их байх юм аа

    Хариулах
    1. Зочин 2018-06-09 09:41 at 09:41

      Яаааааааааааг үнэн санал нэг байна.

      Хариулах
  3. Нэргүй 2018-06-08 17:34 at 17:34

    МАНАЙХАН УЛСТӨРЧ БОЛСНЫХОО ДАРАА ГЭНЭТ БАЯЖДАГ БОЛООД БАЙГААД Л ХЭРГИЙН ГОЛ НЬ ОРШИНО. ТЭГЭХЭЭС ҮНЭНЧ ШУДАРГААР БАЯЖСАН ХҮНИЙГ ҮЗЭН ЯДНА ГЭЖ БАЙЖ БОЛШГҮЙ ЗҮЙЛ. МАНАЙ НЯМКА АХ ГЭХЭД ХЭЗЭЭ Ч БИЗНЕС ХИЙЖ БАЙГААГҮЙ, ГЭТЭЛ ХӨРӨНГӨ НЬ ХЭДЭН ТЭРБУМ, МАНАЙ МИЕЭГИЙН ХҮҮГ ХАР, НЭГ УДАА ЛАНГУУ ТҮРЭЭСЛЭЭГҮЙ, ЭНХБАЯРЫГ ХАР, ИНГЭХЭЭР Л АРД ОЛОН БУХИМДААД БАЙГАА ЮМ. ҮҮНИЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭДЭГ УЛСТӨРЧДИЙН БУЛХАЙГАА НУУХ АРГА НЬ УЧРААС АРД ОЛОН БУХИМДАЖ БАЙНА.

    Хариулах
    1. irgen 2018-06-09 12:47 at 12:47

      yag tiim

      Хариулах
  4. zochin 2018-06-08 17:35 at 17:35

    мэдээлэлд ойрхон байж цэнхэр, ягаан тасалбар луйвардаж баяжсан хулгайчуудын хөрөнгийг хурааж ахин тэгштгэж хуваа. наадуулд чинь өөрийн гэсэн 1-ч юм байхгүй. одоо иргэд зах зээлийн мэдлэгтэй болсон. цэнхэр, ягаан тасалбар шиг тавиад туучихгүй байх

    Хариулах
  5. Za bolio 2018-06-08 17:43 at 17:43

    Biznesmenuud l tord orvol mongol jigtei hogjino gedeg ugiig naaduul chini l anh gargaj tavisan. Gol ni erh medeltei bolchihvol zovj olson mongoo zugeer shahuu hed nugalna gej naimaachin setgehui ni bodoj, bas alban tushaaltanguudiig mongoor urhidah ajliig ehluulsen gej oilgoj bolno. Mongol hunee booliin jurmaar ajilluulj bag mongo ogch bgaa ni ted nar. Muulj bgaa, ataarhaj bgaa daa bish bodit unen ni ter. odoo naaduuliin chini ur huuhduud ni hoorondoo suuj, aminiih salia arilaagui tom tom yarisan batsaanuud, ert huuhen torhondoo orchihson shouchin ohiduud ni ulstor yarij, torohdoo l elit ger buld torson gej eliirch balairaad l gudamjaar alhaj, busdad, hogshdod hogtoi haritsaj bgaa yum shig haritsdag mongol bus torhtei erliiz bolchihood bgaag yu gej oilgoh ve. Neg togrog ch ulsad, yaduust zoriulahgui tiim l humuus. Bodvol ulsad ochnoon tatvar toldog gej tom duugarah baih l da. Tatvar bol tednii olj bgaa asgiin hajuud bol ochuuhen zuil sh de. Bodvol bas neg nohriin ugeer ovoo yum bichij omoorson ni ene yum bh da

    Хариулах
  6. Монгол 2018-06-08 18:18 at 18:18

    Хөөрхий тэ-1 сэтгүүлч, яаж ялаа алж амьдарна даа.

    Хариулах
  7. зочин 2018-06-08 18:46 at 18:46

    Магтахыг хүн болгон чадах байх. Харин яаж шүтэхийг тодорхой зааж өгсөн бол зүгээр байна. Зургийг нь гүнгэрваанд залаад мөргөх юмуу, яах юм бол?

    Хариулах
    1. Зочин 2018-06-09 09:38 at 09:38

      Ингэж бичээд байгаа хүн чинь магтаж, бахархаж гэгээлэг харж
      чадлаа юу? ! Кккккк

      Хариулах
  8. Зочин 2018-06-08 18:47 at 18:47

    Халамжийн бодлогыг хавтгайруулснаас болоод ажил хийхийг хүсдэггүй, төрөөс халамж нэхдэг бүхэл бүтэн давхарга бий болсон.
    Хүний өмнөөс энэ хорвоод төрсөн юм шиг, хүний өмнөөс амьдарч байгаа мэт аашилдаг, ядуу хоосноо гайхдаг энэ давхаргыг улс төрчид сонгуулийн үеэр овжин ашигладаг.

    Хариулах
  9. Нэргүй 2018-06-08 18:52 at 18:52

    ooo uuriin hucheer bosson tiim humuusiig hundelne shte..japan hunii helsen yg bdagdaa..mongoliin bayachuud bol bygdeeree luivarchinguud gej…uuriin hucheer bosson ni tsuuhun bhaa daa

    Хариулах
  10. ? 2018-06-08 19:20 at 19:20

    Хн хөдөлмөрөөрөө баяжсан гэнэ шүү? Дандаа л луйварддаг ш дээ. Яасан яадаг муу зусар хулгайч вэ? энэ муу сэтгүүлч чинь. Цагдаа шүүхээс ийм муу тархи угаагч хулгайч сэтгүүлч нарыг ясыг цайлгаж байгаасай энэ Бат-Очир бол ард бидний дайсан байна. Магтаад байгаа бизнесмен гэгчүүдийнхээ угаадасанд хахаж үхээсэй

    Хариулах
  11. Зочин 2018-06-08 20:18 at 20:18

    Зарим нь луйварчид л бна , зарим нь дамчид л бна . Баялаг бүтээгчид тун ховор бна шүү

    Хариулах
  12. toriig samarch samraltsaj yavagsad 2018-06-08 21:37 at 21:37

    Toriin hutguuruud l bna shuu dee toroos huibaldaj hulgai hiisen muu hulgaichuudiin buleg bnaaa ho ta uy ch medehgui bj bitgii hutsaad bai ho

    Хариулах
  13. Ганаа 2018-06-09 01:12 at 01:12

    Хуцва чи.Дээр нэрлээд байгаа баячууд чинь яаж баян болсон юм бэ? Мэдэхгүүй байж олон юм хуцах шардлагагүй шүү. Эх орны бялагийг ганцаараа хөндийлж идэж байгаа Нямтайширыг чи ариун шудрага хөдөмөрөөрөө зүтгэж эцэг эхийнхээ хөрөнгийг идэж байгаа гэж байгаа юм уу? Үгүй шүү хулгайч аа. Нямтайшир албан ажлынхаа мэдээллийг хувьдаа ашилаж Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт Чинхуа Мах-Нарийн сухайт компани байгуулж нүүрсийг ганцаараа цуслаж байна. Энэ компаний дүрмийн сангийн 50% нь орд газар /улсын өмч/, 50 % нь Хятаддын Чинхуа группын тоног төхөөрөмж . Тиймээс улсын компни байх ёстой. Гэтэл Нямтайширын хувийн компани болчихсон явж байна. Номин холдинггийн Шагдарсүрэн Улсын их дэлгүүрийн хувьцааны ердөө 10 гаруйхан хувийг эззэмшдэг. Энэ хулгайч өөр нэг 10 орчим хувийг цуглуулж авсан нөхөртэй нийлээд 30 гаруйхан хувийг эззэмшдэг болсон.Бусад 60 гаруй хувийг нь Монолын өнцөг булан бүрт ганц нэгээрээ эзэмшдэг байсан. Гэтэл тэр 60 гаруй хувийг нь Санхүүийн зохицуулах хороотой хуйвалдан булааж авсан. Ийм хулгайчуудыг ариун цагаан хөдөлмөрөөрөө баяжсан гэж хэлж яаж чадаж байгаа хулайч вэ чи.

    Хариулах
  14. зайл 2018-06-09 01:14 at 01:14

    Гуцаа чи эрх мэдэл мэдээлэлд ойр байсан гарууд улсын хамаг хөрөнгийг хувьчлал нэрээр байгалийн баялагыг лиценз нэрээр дээрэмдсэн үхсэний чинь баян хүнийг шүтэх хулгайч шүт гэсэнтэй агаар нэг шүү хөдөлмөрч ажилсаг чин шударгаар ажиллаж байгаа мянга мянган залуучууд цаад хэдэн банкыг чинь язартал хүү алданги төлж өрнөөс өрны хооронд шар нар бор хоногыг өнгрөөж байгаа шүү гуцдаг галтар вэ

    Хариулах
  15. Нэргүй 2018-06-09 08:36 at 08:36

    ooriin chadlaara bayajsan hun tsoohon dandaa hudalch luivarchinguudig yag hundelj haragdaach, odoo ch gazar nutgaa zarah geed l ulairch bna teneg zusardagch holsni bicheeche

    Хариулах
  16. зочин 2018-06-09 10:05 at 10:05

    эхний хэд ч хулгайч нар бна шүү дээ.төрийн өмчийг хулгайлсан хулгайчыг шүтэж болдоггүй юм за

    Хариулах
  17. зочин 2018-06-09 10:44 at 10:44

    Хулгайч луйварчдыг шүтэх үү хуц чи ард түмний толгойг битгий угаах гээд захиалгаар юм бич новш минь

    Хариулах
  18. бат 2018-06-09 20:02 at 20:02

    Зөв замаар хийж бүтээж баян болсон хүнийг шүтэх ёстой Харин буруу замаар болон эх орон газар нутгаа зарж баяжигсдыг үзэн ядаж хөрөнгийг нь хураан цаазлах ёстой

    Хариулах

irgen-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн