“Гацуурт”-ын Л.Чинбат, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нарын гэрээс үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдэд таван жилийн хорих ял оноожээ. Манай улсын иргэн БНСУ-ын иргэн Пак гэгчтэй хамтран Нүхтийн аманд байрлах зургаан айлын гэрт нэвтэрч, хулгай хийсэн хэрэг өнгөрсөн онд гарсан билээ. Тэд хулгайлсан эд зүйлсээ контейнэрт ачин, гурав хоногийн дараа хил давуулах гэж байхад нь Монголын цагдаа нар илрүүлсэн юм.