Түүхий эд, бараа бүтээгдэхүүн экспортлогчид сэргэснээр хөгжиж буй эдийн засгуудын өсөлт хурдасна
ВАШИНГТОН, 2018 оны 6-р сарын 5 –Хөгжингүй орнуудын эдийн засаг удаашран, сэргэж байсан гол түүхий эд экспортлогч зэх зээлүүд болон хөгжиж буй орнуудын эдийн засаг тогтворжисноор дэлхийн эдийн засгийн өсөлт 2018 онд 3.1 хувьд тогтвортой хэвээр байж, харин ирэх хоёр жилийн хугацаанд аажим удаашрахаар байна гэж Дэлхийн Банк Даваа гарагт хэллээ.
Дэлхийн Банк Группын Ерөнхийлөгч Жим Ёнг Ким “Хэрэв тогтвортой барьж чадвал энэ жил ажиглагдсан эдийн засгийн бат бөх өсөлт нь ялангуяа Өмнөд Азийн хурдацтай хөгжиж буй улс орнуудад олон сая хүмүүсийг ядуурлаас гаргахад тусална. Гэвч дэлхийн бусад хэсэгт нэн ядуурлаас гарахад эдийн засгийн өсөлт дангаараа хангалттай биш юм. Иймд нэн ядуурлыг эцэс болгож, хамтын хөгжил цэцэглэлтийг хангах зорилгодоо ойртохын тулд дэлхий даяар бодлого боловсруулагчид улс орныхоо бүтээмжийг дээшлүүлж, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх замаар урт хугацаанд өсөлтийг дэмжих арга замуудад анхаарлаа хандуулах нь чухал байна” гэв.
Хөгжингүй орнуудын төв банкууд мөнгөний бодлогоор дамжуулж эдийн засагдаа түлхэц үзүүлэхээ аажмаар зогсоосны улмаас тэдгээрийн эдийн засгийн үйл ажиллагаа 2018 онд 2.2%-ийн өсөлттэй байж, харин ирэх 2 жилийн хугацаанд 2 хувь болж буурах төлөвтэй байна. Түүхий эд, бараа бүтээгдэхүүн экспортлогчдын үйл ажиллагаа гүйцэд сэргэж, түүхий эдийн үнэ энэ жилийн өсөлтийн дараа тогтворжих хандлагатай байгаа зэргээс шалтгаалан хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2018 онд 4.5%, 2019 онд 4.7 хувь хүрэн чангарах төлөвтэй байна гэж хэмээн Дэлхийн Банкны 2018 оны 6 дугаар сарын Дэлхийн Эдийн Засгийн Төлөв Байдал тайланд дурджээ.
Энэ төлөв байдалд зарим эрсдэл ч бий. Санхүүгийн зах зээлийн замбараагүй, тогтворгүй байдал үүсэх магадлал ихэсч, зарим хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын эдийн засаг иймэрхүү нөхцөл байдалд орох эмзэг байдал нэмэгджээ. Бодлогын тодорхой бус байдал, геополитикийн эрсдэл улам бүр нэмэгдэхийн зэрэгцээ худалдааг хязгаарлах протекционист бодлогод нааштай байх хандлага ч мөн нэмэгдсэн байна.
Дэлхийн Банкны 2018 оны 6 дугаар сарын Дэлхийн Эдийн Засгийн Төлөв Байдал тайланг June 2018 Global Economic Prospects report хаягаас татаж авна уу.
Урт хугацаанд дэлхийн зах зээл дэх түүхий эдийн эрэлт хэрэгцээ буурах хандлагатай байгаа нь түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнийн хэтийн төлөвт нөлөөлж улмаар түүхий эд, бараа бүтээгдэхүүн экспортлогч орнуудын ирээдүйн өсөлтөнд нөлөөлж болохыг тайлангийн тусгай бүлэгт анхааруулжээ. Шинээр хөгжиж буй зах зээлүүд нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд дэлхийн метал, эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хэдий ч ихэнхийх нь хувьд түүхий эд, бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээний өсөлт удаашрах төлөвтэй байна гэж тусгай бүлэгт тэмдэглэжээ.
Дэлхийн БанкныХөгжлийн Эдийн Засаг хариуцсан Ахлах Захирал Шантаяанан Деваражан “Түүхий эдийн хэрэглээний өсөлт буурах төсөөлөл нь түүхий эд, бараа бүтээгдэхүүний экспортын орлогоос хамааралтай хөгжиж буй орнуудын гуравны хоёрын хувьд бэрхшээлийг бий болгож болзошгүй. Энэ нь эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулах, төсөв мөнгөний хүрээг бэхжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг улам баталж байна” гэв.
Компаний өр өсөх нь санхүүгийн тогтвортой байдлын асуудлыг улам хөндөж, хөрөнгө оруулалтад нөлөөлж болзошгүй. Компаний өр болон зарим орнуудын хувьд гадаад валютын өр дэлхийн санхүүгийн хямралаас хойш хурдацтай нэмэгдсэн нь эдгээр орнуудыг зээлийн өртгийн дарамт өсөн нэмэгдэх эрсдэлд оруулж байгааг мөн тусгай бүлэгт онцолжээ.
Дэлхийн Банкны Хөгжлийн Эдийн Засгийн Төлөв Байдал хариуцсан Захирал Аяхан Косе “Хөгжингүй орнууд мөнгөний бодлого хэвийн хэмжээнд барих явдал нэмэгдэх үед хөгжиж буй эдийн засагтай улс орнуудын бодлого боловсруулагчид санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлыг даван туулахад бэлэн байх ёстой. Өрийн түвшинг өсгөх нь улс орнуудыг зээлийн өндөр хүүгийн эмзэг байдалд оруулдаг. Иймд санхүүгийн хямралаас хамгаалах арга хэмжээг бий болгох шаардлагатай юм,” гэв.
Олон жил буурсны дараа урт хугацааны өсөлтийн төсөөлөл тогтворжиж эхэлсэн нь арван жилийн өмнөх санхүүгийн хямралын нөлөөнөөс дэлхийн эдийн засаг гарч, улмаар сэргэж эхэлсэний дохио байж болох юм. байна. Гэвч урт хугацааны өсөлтийн төсөөллүүд нь түүхэндээ ямагт хэт өөдрөг төсөөлөл байдаг байсан учраас эдийн засгийн өсөлтийн сулрал, эдийн засгийн үйл ажиллагаан дахь бүтцийн нөлөөллийг хэт эергээр төсөөлсөн байж болзошгүй хэмээн тайлан анхааруулжээ.
Тус тайланд урт хугацааны хэтийн төлвийг дээшлүүлэх шинэчлэлийг хэрэгжүүлэхийг бодлого боловсруулагчдад уриалжээ. Хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй технологийн хөгжил нь ур чадварыг эзэмшүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, худалдааны нээлттэй байдлыг дэмжих нь чухал ач холбогдолтойг харуулж байна. Тоо бодох, бичиг үсэгт тайлагдсан байдал буюу унших, бичих суурь чадварыг сайжруулах нь хөгжлийн асар их үр өгөөжтэй. Эцэст нь, худалдааны цогц гэрээг дэмжих нь өсөлтийн хэтийн төлвийг дэмжихэд түлхэц хүч болно.
өмнөх жилийнхтэй харьцуулж харах бол энд дарж хүснэгтээр үзнэ үү
Бүсийн тойм:
Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг: Энэ бүсийн өсөлт 2018 онд 6.3 хувь байснаа 2019 онд 6.1 хувь болж бага зэрэг буурах төлөвтэй байна. БНХАУ-ийн удаашрал нь бүсийн бусад улс орнуудад нөлөөлжээ. Бодлогын дэмжлэг суларч, төсөв санхүүгийн бодлогын улмаас Хятадын эдийн засгийн өсөлт 2018 онд 6.5% байснаа 2019 онд 6.3% болох төлөвтэй байна. Эдийн засгийн сэргэлтийн мөчлөгийн нөлөөллийн улмаас Хятадаас бусад улс орнуудын өсөлт 2018 онд 5.4 хувь байснаа 2019 онд 5.3 хувь болж буурах төлөвтэй байна. Индонез улсын эдийн засгийн өсөлт 2018 онд 5.2% байснаа 2019 онд 5.3% болж өсөх төлөвтэй байна. Тайланд улсын эдийн засгийн өсөлт 2019 онд 3.8% болж бага зэрэг буурахаас өмнө 2018 онд 4.1% хүрнэ. Бүсийн түүхий эд экспортлогч, импортлогч орнуудын хувьд ирэх хоёр жилийн хугацааанд хүчин чадлын хязгаарлалт болон үнийн дарамт улам эрчимжиж, олон орнуудад мөнгөний бодлогоо чангатгахад хүргэх төлөвтэй байна.
Европ болон Төв Ази: Түүхий эд, бараа бүтээгдэхүүн экспортлогч улс орнуудын эдийн засаг 2019 онд бага зэрэг сэргэсэн боловч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортлогч орнуудын эдийн засаг удааширсны улмаас зөвхөн хэсэгчлэн тэнцвэржсэн тул бүс нутгийн өсөлт 2018 онд 3.2% болж аажим өсөх ба 2019 онд 3.1% хувь болж буурах төлөвтэй байна. Турк улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл төсвийн нэгтгэл удааширч, зээлийн дэмжлэгийн хөтөлбөрийг тэлсэн нь өнгөрсөн жилийн хүчтэй сэргэлтийн дараах бууралтыг бага зэрэг зөөллөнө гэж төсөөлж байна. Оросын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл энэ жил 1.5%-д тогтвортой байсан бол газрын тосны үнэ өссөн, мөнгөний бодлогыг сулруулсаны нөлөөгөөр газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээг бууруулсан, эдийн засгийн хориг арга хэмжээний тодорхойгүй байдлыг зохих хэмжээгээр нөхөх учраас ирэх жил1.8 хувиар тэлнэ гэж тооцоолж байгаа болно.
Латин Америк, Карибын тэнгисийн орнууд: Бүс нутгийн өсөлт 2018 онд 1.7 хувь байснаа хөрөнгө оруулалт, иргэдийн хувийн хэрэглээ түлхэц өгсний ачаар 2019 онд 2.3% болж өсөх төлөвтэй байна. Эдийн засгийн сэргэлтийн мөчлөг Бразилд үргэлжилж, өсөлтийн төсөөлөл энэ жил 2.4% хувь, 2019 онд 2.5% хувьд хүрэх төсөөлөлтэй байна. Мексикийн эдийн засгийн өсөлт 2018 онд 2.3 хувь болж бага зэрэг бэхжих төлөвтэй бол 2019 онд хөрөнгө оруулалт сайжирснаар 2.5 хувь болж өсөх магадлалтай байгаа юм. Төсөв мөнгөний бодлогыг чангатгаж, ган гачиг учирсны улмаас өсөлтөнд нөлөөлж Аргентины эдийн засаг энэ жил 1.7% болж удааширан, ирэх жил 1.8 хувьд нөхцөл байдал хэвээр үргэлжлэх төлөвтэй. Төв Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлогч зарим улс орнуудын өсөлт 2018-2019 онд сэргэж, энэ бүсийн түүхий эд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортлогч орнуудын өсөлт тогтвортой байх буюу удааширах төсөөлөлтэй байна. Карибын тэнгисийн орнууд аялал жуулалт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн дэмжлэг, далайн шуурганы дараах бүтээн байгуулалтын ажлын улмаас 2018 онд өсөлт сэргэх төлөвтэй ажээ.
Ойрхи Дорнод ба Хойд Африк: Газрын тосны үнэ унасны улмаас газрын тос экспортлогчдын үйл ажиллагаа сэргэсний улмаас бүс нутгийн өсөлт 2018 онд 3 хувь байсан бол 2019 онд 3.3% болж бэхжих төлөвтэй байна. Хойгийн Хамтын Ажиллагааны Зөвлөлийн гишүүн орнуудын эдийн засгийн өсөлт их хэмжээний тогтмол хөрөнгө оруулалтын улмаас 2018 онд 2.1 хувь байснаа 2019 онд 2.7 хувь болж өсөх хандлагатай байна. Саудын Арабын эдийн засгийн өсөлт энэ жил1.8 хувь байснаа ирэх жил 2.1% хүрч тэлнэ гэсэн таамаглалтай байна. Ираны эдийн засаг 2018 онд 4.1 хувь байснаа 2019 онд ижил хувиар өмнө гэж төсөөлж байна. Бизнесийн орчинд шинэчлэл хийгдсэн, гадны эрэлт өссөн зэрэг хүчин зүйлийн улмаас газрын тос импортлогч орнуудын бизнес болон хэрэглэгчдийн итгэл сэргэж эдийн засагт хүчтэй өсөлт ажиглагдах төлөвтэй байна. Египетийн Арабын БНУ-ын хувьд эдийн засгийн өсөлт 2017- 2018 оны санхүүгийн жилд (2017 оны 7-р сарын 1-2018 оны 6-р сарын 30)5 хувь байсан бол дараагийн санхүүгийн жилд 5.5% болж өсөх төлөвтэй байна.
Өмнөд Ази: Энэтхэгийн эдийн засгийн өсөлтөнд саад учруулж байсан хүчин зүйлс саарсан учраас бүс нутгийн өсөлт 2018 онд 6.9% хувьбайснаа 2019 онд 7.1 % болж өснө гэж таамаглаж байна. Энэтхэгийн эдийн засгийн өсөлт 2018/19 оны санхүүгийн жилд (2018 оны 4-р сарын 1-2019 оны 3-р сарын 31) 7.3 хувь байснаа иргэдийн хувийн хэрэглээ тогтвортой байж, хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор 2019/20 оны санхүүгийн жилд 7.5 хүртэл хувь хүрч өсөх төлөвтэй байна. Пакистан улсын эдийн засгийн өсөлт 2018/19 оны санхүүгийн жилд (2018 оны 7-р сарын 1-2019 оны 6-р сарын 30) макро эдийн засгийг тогтворжуулах бодлогыг чангатгасны улмаас 5 хувь болж тэлэх төлөвтэй ажээ. Бангладеш улсын эдийн засаг 2018/19 оны санхүүгийн жилд (2018 оны 7-р сарын 1-2019 оны 6-р сарын 30) 6.7% болж хурдсах төлөвтэй байна.
Саб Сахарын Африк:Бүс нутгийн өсөлт 2018 онд 3.1 хувь байснаа 2019 онд 3.5% болж өсөх төсөөлөлтэй байгаа нь урт хугацааны дундажаас доогуур байна. Нигери улсын эдийн засгийн өсөлт хөрөнгө оруулалт доогуур байснаас газрын тосны бус салбарт өсөлт хэвээр байсны улмаас энэ жил 2.1 хувь ирэх жил 2.2 хувь болж өсөх магадлалтай байна. Ангол улсын эдийн засаг 2018 онд 1.7 хувь байснаа газрын тосны үнэ өссөн, байгалийн хийн үйлдвэрлэл нэмэгдсэн, бизнесийн орчин сайжирсан зэргийн улмаас гадаад валютын нөөц нэмэгдэх тул 2019 онд 2.2 хувь болж өсөх төлөвтэй байна. Өмнөд Африкийн эдийн засгийн өсөлт 2018 онд 1.4 хувь байснаа бизнес болон хэрэглэгчдийн итгэл сэргэж хөрөнгө оруулалт, хэрэглээний зардлын хүчтэй өсөлтийг дэмжсэнээр 2019 онд 1.8 хувь болж өсөх төлөвтэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, металын үнэ тогтвортой байснаар метал экспортлогчдын үйл ажиллагаа сэргэх төсөөлөлтэй байна. Хөдөө аж ахуйн салбарын нөхцөл байдал, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар байгалийн баялагийн бус салбарт өсөлт тогтвортой хэвээр байх төлөвтэй байна.
Бэтгэсэн Дэлхийн Банк Монгол