2018-06-08 09:391min00

Д.Гантулга, Д.Мурат нарын “хувь заяа”-г өнөөдөр шийднэ

Tulgaa

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ. Хүчингийн хэрэгт холбогдсон, ёсзүйгүй үйлдэл гаргасан эдгээр гишүүнийг бүрэн эрхээс түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий Прокуророос УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн билээ. Хуульд зааснаар  хүсэлтийг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн, шийдвэрлэх учиртай: Энэ хугацаа өнөөдрийн 17:00 цагт дуусгавар болох юм.

Процессоороо гишүүдийг эгүүлэн татах асуудлаар эхлээд намын бүлгүүд хуралдаж, байр сууриа нэгтгэнэ. Дараа нь УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Төрийн байгуулалтын хороонд санал дүгнэлтээ танилцуулна. Улмаар Төрийн байгууллалтын байнгын хорооны дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, эцэст нь чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах ёстой.