Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын Бодибилдинг фитнессийн холбоо” ТББ-тай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орчноо сайн дураар цэвэрлэх “Гүйе! Түүе!” үйл ажиллагааг 300 залуучуудын оролцоотойгоор 6-р сарын 30-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажиллагаанд “Азийн Гран При” тэмцээний ялагчид болох 11 тамирчин, залуучуудыг уриалан оролцож байгаагаараа онцлог юм. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Хогийг иргэд бид өөрсдөө тарьж байгаа. Иргэн бүр хогоо хогийн саванд хаядаг бол нийслэл Улаанбаатар хот хоггүй хот болно. Нийслэлийн иргэдэд хогоо хаяхгүй байх, хаясан хогийг хогийн саванд аваад хаячих хандлагыг төлөвшүүлэх нь чухал юм.

Тиймээс бид хоггүй хотод амьдрахад иргэдийн өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор залуучуудын сайн дурын оролцоотой “ГҮЙЕ ТҮҮЕ” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан 5 дугаар сарын 26-ны өдөр нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Тээврийн газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран 24 байгууллагын албан хаагчид, “Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо” ТББ-ын гишүүд, сайн дурын иргэд нийт 1,408 залуучууд оролцуулж 54,02 тонн хог цэвэрлэсэн.

Энэ удаа бидний үйл ажиллагааг дэмжин “Азийн Гран При Мистер Олимпиа” тэмцээний ялагчид болох 11 тамирчин, залуучуудыг уриалан оролцож байгаагаараа онцлог юм. Шилдэг тамирчин залуучууд маань нийгмийн хариуцлагын хүрээнд залуучуудыг уриалан өөрсдөө хог цэвэрлэхэд гар бие оролцон үлгэр дуурайл үзүүлж байгаа нь сайшаалтай байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйнгээ хог түүх их цэвэрлэгээнд сайн дураараа оролцох залуучуудад нээлттэй байх болно” Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны ЕНБД С.Одбаатар: “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран залуучуудад болон нийгэмд хандсан олон сайхан үйл ажиллагаанудыг зохион байгууллаа.

Тэр ажлуудын маань нэг болох “ГҮЙЕ ТҮҮЕ” аяныг бид дэмжин оролцож байна. Манай холбооны тив, дэлхийн аварга тамирчид, залуу тамирчид маань идэвхтэй оролцож байна. Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны баг тамирчид 2018 оны 5-р сарын 27-ны өдөр БНСУ-н Сөүл хотноо зохион байгуулагдсан “MR.OLYMPIA AMATEUR – ASIAN GRAND PRIX 2018” тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирсэн.

Тэмцээнд өндөр зэрэглэлийн буюу олон жил хичээллэсэн тамирчид оролцдогоороо онцлог бөгөөд “Азийн Гран При” хэмээн нэрлэж болно. Бодибилдинг фитнесс сонирхогчдын хамгийн өндөр чансаатай оргил тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй 12, эмэгтэй 4, нийт 16 тамирчин оролцож, 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль нийт 11 медаль хүртэж, 1 тамирчин “PRO CARD”-ын эзэн болсон. Тэмцээний ялагчид бүгд орчноо сайн дураар цэвэрлэх “Гүйе! Түүе!” их цэвэрлэгээнд оролцох юм гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

By updown

2 thoughts on ““Азийн Гран При”-гийн 11 ялагч их цэвэрлэгээ хийнэ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн