Хүн төрөлхтөн анх удаа загасны арьсаар хийсэн умайг хүнд шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийжээ. Бразилын Лаврас-да-Мангабейра хотын оюутан 23 настай Жуслиен Маниньо хорвоод мэндлэхдээ л умай, умайн хүзүүгүй байсан аж. Энэ нь маш ховор тохиолддог Рокитан-Кюстнерны синдром юм байна. Ийм өвчтэй охидод зайлшгүй хагалгаа хийж, умай шилжүүлэн суулгадаг гэнэ.
5000 төрөлт тутамд нэг тохиолддог энэ өвчний шалтгаан юунаас болдог нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.