Манай эрчүүд хийморио сэргээх гэдэг лут том ажилтай болоод удаж байна. Шинэ жилийн баяраас эхлээд л жилийн дөрвөн улиралд хийморио сэргээх “ажил” тасралтгүй хийдэг болсон.
Нэгдэгүгээр сарын 1-ний үүр цүүрээр “Оны хамгийн анхны нарыг харвал хийморь сэргэнэ” гээд л зүүн тийш давхицгаана. Төд удалгүй сар шиний баяраар мөн л “Хаврын тэргүүн сарын шинийн нэгний нар мандахыг харвал аз ирж, хийморь сэргэдэг” гээд л бие биенийгээ дуурайгаад уул, овоонд гараад хэсэг зогсоцгооно. Үүнээсээ хэдхэн сарын дара зуны эхээр бараг л сайн гэсэн бүхэнд хийморио сэргээж байгаа нь гээд аймаг, сум багийнхаа нутагт байх овоо, тахилга, шүтээнийг тахиж байгаа нь гэж хадаг яндар болж, боов боорцогхон хагшай өөд цацалж, бөх барилдуулж, морь уралдуулна.
Овоо, тахилга байхгүй бол хамжиж дэмжиж багаад босгоно. Энэ ажилдаа явахын тулд ажлаасаа чөлөө авч, сарынхаа цалингаар шатахуун, тос хийгээд л зарим нь бүр өр зээл тавьж байгаад явдаг ч гэх. Эхнэр, хүүхнүүд нь ч байгаагаа илүүчлээд чимэг, зүүлтээ ломбардаад явуулсан яриа ч цөөнгүй. Эндээс харвал манай эрчүүдийн хийморь сэргэвэл сэргэхээр, олон удаагийн давтамжаас нь бодвол “аймаар” хийморьтой болохоор авч үгүй бололтой юмаа. Хийморь сэргээх ажил жилийн дөрвөн улирлын турш үргэлжилдэг. Овоо, тахилганы их ажил дөнгөж дуусуут буу шийдвэм болсон эрчүүд хийморио “олох” эрэлд гарцгаадаг.
Өдийд бол уул, овоо тахих ажил эрчимжиж хот, суурингийхан хөдөөг, хөдөөгийн түмэн уул, толгодоо зорьж эхэлж байна. Нэг талаар “Монголд хийморь нь сэргэхээ байчихсан эрчүүд л үлдсэн юм уу” гэж бодогдохоор л олон удаа хийморио сэргээж байгаа харагдах юм.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
9 comments
УГААСАА БАЙХГҮЙ /ХИЙ-МОРЬ/ МОРИЙГ СЭРГЭЭНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. ТҮВДЭДЖСЭН МОНГОЛ ШАШИНЫ ТӨӨРӨЛДСӨН ОЙЛГОЛТЫН НЭГ НЬ ЭНЭ БИЗ ЭЭ. МОНГОЛЧУУД УГААСАА Л МОРЬТОН МОНГОЛ ШҮҮ ДЭЭ
эхлээд хийморь гэдэг үг монгол үг мөн үү? мөн бол Занабазарын үед л орж ирсэн байх төвдийн бурханд монголд сайн ч юм өгсөн саар юм ч өгсөн хийморь гэхийн оронд эрч хүч ,таашаал авах гэвэл таарна уул хаданд гарахыгаа
за яааахвээ яахав тэгж л байг, энэ үе нь ингээд дуусна, дараагийн үе нь арай өөр болох байхаа
Manjiin darlald orson ues l manjiin bodlogoor Mongold shariin shashing oruulj iren erchuudiig ni lam huvraga bolgoj, gart ni odoo shuteed bgaa huiten chuluun hoorog atguulj, urgelj hoorond ni yas hayaj herelduulj baisnii goriig odoo amsch bgaa sh de. Neg hyatdiig deerelheh gevel bugdeeree shavaad suid boldog, manaihnii negiig ni deerelhej baival holuur toirood ongordog tiim l setgehuitei amia bodson humuus sh dee. Ev negdel geheesee iluutei har amia l boddog. Tegeheer evtei bailgah talaas ni haa haanaa deer doorgui sain anhaarch toriin bodlogiin hemjeend avch heregjuuleh tsag bolson shuu
Голийсон шороо царай юмнууд дандаа муу уйл хийж муу уг хэлж явна мянган удаа хиймордоод д ч хийморь гэж юм та нарт тогтохгуй
хийморийн овооруу гарах гарцгүй болгоцон байна лээ угаасаа
Хийморио хайгаад олохгүй байгаа юм бишүү . Нэг нь хусаад хил давуулчихсан бололтой
ҮХЭР ТЭНЭГ МОНГОЛ ШИГ ТАРХИА ШАРЫН ШАШНААР УГААЛГАСАН ЭРГҮҮНҮҮД СҮҮЛИЙН ҮЕД ОЛШИРЧ БАЙГАА НЬ ТӨРД АШИГТАЙ. ҮХЭЭНЦ ДОЛДОЙ ДЭЭРЭЛХҮҮ БЯЛДУУЧ АМИА БОДОГЧ ЗАЛУУЧУУД УДАХГҮЙ ЭХНЭР ОХИДУУДАА ГАДНЫХАНД ХҮЧИНДҮҮЛЖ БАЙХДАА ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД ХОХЬ НЬ
Янхан хүүхнүүд үүл овоогоор хэсээд, ямар юмны хийморь???