Энэтхэгийн нисэх онгоцны буудал дахь Lion Air нисэх онгоц хөөрөхөөс өмнө нэгэн зорчигч тэсрэх бөмбөг байна гэж наргиснаас болж зорчигчид сандралджээ. Үймсэн зорчигчдыг онгоцны далавч руу үсрэн гарахад хүргэсэн бөгөөд 10 хүн бэртэж гэмтсэн байна. Хэдийгээр үйлчлэгчид зорчигчдод тайван байхыг зөвлөсөн боловч өөр нэгэн зорчигч ослын хаалгыг эвдэж, далавч руу үсэрсэн нь олон хүн түүний үйлдлийг дуурайхад хүрчээ.
Онгоцны буудлын эрхлэгч наргиа хийсэн хүний нислэгийг цуцалсан байна. Мөн хаалга эвдэлсэн зорчигчыг буруутгасан аж.