Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар Орхон голд 11 настай Б гэх хүүхэд осолдсон хэрэг тавдугаар сарын 28-нд гарсан. Түүний цогцосыг Онцгой байдлын алба хаагчид ОХУ-ын хил хүртэл хайж, хоёр удаа самнасан боловч олдоогүй байна. Тус сумын харъяат 11 настай, эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг өчигдөр оройны 21:30 цагт түр зогсоожээ.