Сүүлийн үед твиттерийн “ухаарал хайрласан” шилдэг 10 жиргээчийн нэгээр тодроод байгаа Э.Тэмүүжин өөрийн хаягаараа дамжуулан нэгэн ноцтой зүйлийг жиргэсэн байна. Тодруулбал, хэзээнээсээ “хонь,чоно” шиг харилцаатай явж ирсэн Төрийн тэргүүн, Ерөнхий сайд хоёрын эсрэг байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Энэ хоёр хүний өнгөн дээр Монгол зарагдах учиртай байж дээ. Таарсан таар шуудай нар. Юугаар улсаа сольж байгаагаа ил тод зарлах хэрэгтэй. Бид энэ наймаачдын наймаанд ямар үнэтэй байгаагаа мэдчих юмсан” хэмээн ШХАБ-ын талаарх үзэл бодлоо бухимдангуй жиргэжээ. Мэдээж түүний энэ үг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандсан нь тодорхой болов уу. Харин сошиалд идэвхитэй байдаг Төрийн тэргүүн, У.Хүрэлсүх нар экс хуул зүйн сайдын жиргээг уншсан эсэхийг мэдэхгүй юм.
Ер нь бол ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэх эсэх асуудлаар эцсийн шийдвэрийг УИХ-аас гаргана. Тэрнээс наана энэ мэт эсэргүүцэлтэй олон нүүр тулах нь биз ээ. ШХАБ-ын тухай тодруулахад, ойрын өдрүүдэд Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д жинхэнэ гишүүнээр элсэх эсэх асуудлаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөөд буй.
Улсын Их хурал хоёр ч өдрийн турш хаалттай хуралдсан нь мөн л ШХАБ-д элсэх талаар хэлэлцсэн гэх. Энэ сэдвээр нэртэй улс-төрчид, эдийн засагчид төдийгүй сошиал орчинд ч хүмүүс өөр, өөрсдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлээд байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан болсон хоёр ч томоохон арга хэмжээнд оролцохдоо Монгол Улс ШХАБ-д элсэхэд буруудахгүй гэсэн утгатай үг хэлсэн юм. Төрийн тэргүүний энэ байр суурийг дэмжих хэсэг байхад маш хүчтэй шүүмжилж, эсэргүүцэх хүмүүс цөөнгүй байгаа юм.
Ер нь бол ШХАБ-ын гишүүнээр элсвэл хоёр хөршөөсөө эдийн засаг болоод бусад зүйлээр хараат болно гэж олон хүмүүс үзэж буй. Тун удахгүй энэ асуудал нэг тийшээ шийдэгдэх биз ээ.
Эх сурвалж: setguulch.mn
1 comment
ТЭМҮҮЖИН САРАА ДҮҮГЭЭ ХҮМҮҮЖҮҮЛ