С.Зориг агсны гэргий Б.Булган байцаалт дахин өглөө

2018-06-05 11:00
TEG

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганаас Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч дахин байцаалт авчээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд Б.Булганыг яллагдагчаар татаж, байцаалт авсан гэдгийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман мэдээлсэн билээ.

Тэгвэл түүнийг өчигдөр 12:00-13:00 цагийн үед өөрийн өмгөөлөгч Ц.Гүенбаттай хамт байцаалт өгсөн хэмээн зарим эх сурвалж хэлж байгаа юм.

Эх сурвалж: “Өглөөний сонин”