Азийн шилдэг хип хоп дууны жагсаалтад Don”t stop багтжээ

“Маргаашийн нарлуу хамт аялах уу” дууныхаа клипээр цоо шинэ хэв маягийг гаргаж чадсан Киви хамтлагийн дуучин Д.Уламбаяр “Don”t stop” шинэ уран бүтээлээрээ сонсогч фэнүүддээ бэлэг барьсан. Монголын хит дууны жагсаалтыг тэргүүлж байсан энэ дуу Азийн шилдэг хип хоп 50 дууны жагсаалтад ч багтсан аж.
Тэрбээр “Don”t stop” дөрөв дэх бие даасан цомгийнхоо нээлтийг энэ сарын 8,9-нд “Крокус эвент холл”-д тэмдэглэхээр товложээ. Тоглолтод Улсын филормонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, “Татар” хамтлаг, реппер Mrs.M, Lil Thug-E, дижей Заяа, BTB зэрэг уран бүтээлч оролцох аж.