Энэ сарын 1-нд буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр ЭХЭМҮТ-д амаржсан эх эмнэлгийн цонхоор үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач гурван давхарын цонхноос үсэрсэн байжээ. Хэрэг 18:00 цагийн орчимд гарсан аж.
Талийгаач 27 настай, өнгөрсөн сарын 26-нд эрүүл саруул төрсөн бөгөөд эмнэлэг 4-5 хонож байсан аж. Өрөөнд нь хамт байсан сахиур нь түүнийг ийм үйлдэл хийснийг ч мэдээгүй унтаж байсан гэнэ. Чухам юунаас болж амиа хорлосон нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Учир нь ар гэрийн дарамт шахалт байхгүй, хүүхэд нь эрүүл саруул төрсөн гэдгийг зарим эх сурвалж мэдээлж байв. Тус эмнэлгийн зүгээс одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй, тухайн үед эмч мэргэжилтнүүд хэргийн талаар мэдээгүй байсан гэдгийг хэлжээ.
Төрсний дараа эмэгтэйчүүдийн даавар болох Эстроген болон Прогестроны ялгаралт эрс багасдаг бөгөөд энэ нь хүний сэтгэл санааг өөдрөг болгодог Серитонин (Аз жаргалын гармон гэж зарим хүмүүс нэрлэдэг) болон Неоадерналин мэдрэлийн эс дамжуулагч буурахад нөлөөлдөг учир сэтгэлээр амархан унахад хүргэдэг.
Серитонин дутагдах үед сэтгэл дүнсгэр, түгшүүртэй, паникт орох, айдас, хоолны дуршил ихсэх гэх мэт шинж илэрдэг бол неоадерналин дутагдах үед сэтгэл дүнсгэр, анхаарал төвлөрөхгүй байх, ой тогтоолт муудах, мэдээллийг удаан хүлээж авах, ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг. Энэ байдал удаан үргэлжилбэл сэтгэлзүйчид хандах хэрэгтэй.