“АСЕМ” нэрээр хэрхэн тансаглав?

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт “АСЕМ”-ыг зохион байгуулахдаа хэтэрхий үрэлгэн хандсаныг аудитаар тогтоогоод байна. Энэхүү уулзалтын ач холбогдол, үр дүнг тооцож дүгнээгүйгээр 395.7 тэрбум төгрө­гийг хяналтгүй зар­цуулчих­саныг Үндэсний аудитын газраас олон нийтэд мэдээлэв. Гадаад харилцааны яамнаас тухайн үедээ УИХ-аас батлан гаргасны дагуу улсын төсвөөс зарлагадсан 23.3 тэрбум төгрөгийг тайлагнасан боловч бусад эх үүсвэрээс санхүүжигдсэн орлого, зарцуулалтуудыг тай­лаг­наа­гүй, нэгтгэн дүгнээгүй бөгөөд ихэнх гүйцэтгэгчтэй шууд гэ­рээ байгуулж байсан нь ноцтой зөрчил болжээ.

Тодруулбал, тус үйл ажил­лагаанд нийт 395.7 тэрбум төгрөг зарцуулснаас 23 хувь буюу 90.9 тэрбумыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөс, 11.6 хувь буюу 46.1 тэрбум төгрөгийг төрийн өмчит аж ахуй нэгжийн өөрийн хөрөнгө, хандив, тусламжийн хөрөнгөөс, 65.4 хувь буюу 258.7 тэрбум төгрөг нь гадаад, дотоодын банкны зээлээс санхүүжүүлжээ. “АСЕМ”-тай холбоотой үрэлгэн зардлуудаас заримыг үзүүлье.

10 thoughts on ““АСЕМ” нэрээр хэрхэн тансаглав?

  1. ок 2018-06-05 09:31 at 09:31

    үрлэгэн зарцуулсныг одоо тэгээд яах вэ аудитын байгууллага нь тогтоогоод өглөө одоо энэ их мөнгийг хэн төлөх вэ, татвар төлөгчдийн мөнгийг яагаад ингэж зарцуулсан бэ, АСЕ-ыг МОНГОЛ улс зохион байгуулаад үр дүн, ач тус нь гарсан юм уу, тоо баримт байна уу, хөгжиж дэвшсан юм байна уу, ард иргэдийн амьдрал сайжирсан юм байна уу, эдгээр асуултанд хариулт авмаар байна????

    Хариулах
  2. ерөнхийлөгч 2018-06-05 09:59 at 09:59

    АСЕМ төрийн тэргүүнүүдийн зугааллага шүү

    Хариулах
  3. Дорж 2018-06-05 10:56 at 10:56

    Одоо хариуцлага тооцохыг нь харий. Нямдорж, Хүрэлсүх нарын шудрага үнэний төлөө гэж орилж хашгирч байгааг шалгах шалгуур болох байх даа.

    Хариулах
  4. zochin 2018-06-05 12:38 at 12:38

    elbegeetei hatuu toost gai chirj avchragch

    Хариулах
  5. Нэргүй 2018-06-05 14:14 at 14:14

    Монгол улсын нэр суга өсөөд, бидний амьдрал эрс дээшилсэн юм байлгүй дээ…

    Хариулах
  6. ene byryy tansaglal?... 2018-06-05 16:16 at 16:16

    ene zygaalgiig hiisen ehluulsen chemiig barij hori!!!!yadarsan Mongoloor togluulsan erenhiilegch nertei maliig bari!!!

    Хариулах
  7. ядарсан амьтан 2018-06-05 16:34 at 16:34

    Намайг залуу байхад ийм хандлагыг улсын хөрөнгөөр гараа угаах гэж ярьдаг хатуу тэмцдэг,үр дүнд ч хүрдэг байсан,харин одоо бол эрх мэдэлтэнүүд гараа хөлтэйгээ-бөгсөн биеэ маш сайн угаасан болтой,нэгэнт ийм их хөрөнгө үрсэнийг тогтоосон болохоор одоо хий хоосон шуугилгүй гэм буруутай нөхдөд хариуцлага хатуу тооцож,хохиролыг гаргуулах,өнөөх эх орон ард түмэний төлөө гэж чээжээ дэлддэг эрх мэдэлтэнүүдийн эх оронч шулуун шудрагыг одоо нэг харцгааядаа,АУДИТ шалгасан баримттай юман дээр харин ч нэг шуурхай арга хэмжээ авах юм байгаа биздээ,ам ажлын нэгдлийг нийтээрээ харцгаая.

    Хариулах
  8. Elbii 2018-06-05 21:23 at 21:23

    Yriad l bhiin ..yriad l bhiin ardchilalaas aigaad uy ch hiij chadahgvi shvvheer yanaaa

    Хариулах
  9. Бат 2018-06-06 08:57 at 08:57

    Бид үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрөө өөрсдөө хянахгүй бол болохгүй бол төр мухардалд орлоо

    Хариулах
  10. Zochin 2018-06-06 18:18 at 18:18

    Elbegdorj tor ulsin tergvvn ingej l ulsaaraa togloj baisan geed boddoo heleh ch yum alga ter nohortei l holbootoi holiig ni gozoilgoh ch bagadana

    Хариулах

ene byryy tansaglal?...-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн