Өнгөрсөн Бямба гарагт хэсэг бүсгүйчүүд Сөүл хот дахь Фэйсбүүк компанийн байрны гадна цээж нүцгэлэн эсэргүүцлээ илэрхийлжээ. Эмэгтэй хүний хөхний зургийг Фэйсбүүк сүлжээ нийтлэхийг хориглодог мөртлөө цээж нүцгэн эрчүүдийн зургийг зөвшөөрч, “ялгаварлан гадуурхаж байна” гэж үзсэний улмаас ийнхүү жагссан байна.
Маск зүүж, нарны шил зүүсэн арван бүсгүй “Намайг хөхөө бусдад харуулахыг хүсэж байхад та нар яагаад нийтлүүлдэггүй юм бэ?” гэсэн бичигтэй самбар барьсан байв. Дараа нь хэвлэл мэдээллийнхэн болон цагдаа нарыг ирэхэд тэд цээж нүцгэлж, бие дээрээ бичсэн “Миний бие бол порнограф материал биш” гэсэн үгсийг ил гаргасан байна. Цагдаа нар бүсгүйчүүдийн биеийг халхлах гэхэд тэд эсэргүүцэж байжээ.
Өнгөрсөн долоо хоногт цээж нүцгэн эмэгтэйн зургийг нийтэлсэн хэрэглэгчийн экаунтыг Фэйсбүүк компани нэг сарын хугацаатай идэвхгүй болгож шийтгэсэн юм байна. Уг явдлаас үүдэлтэйгээр эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэгч хэт либерал хөдөлгөөний идэвхтнүүд уг эсэргүүцлийг зохион байгуулжээ.
Фэйсбүүкийн журам ёсоор ийм зурагтай нийтлэлийг хиймэл оюуны тусламжтай илрүүлж мэдэгдсэний үндсэн дээр ажилтнууд нь устгадаг юм байна. Тус компанийн төлөөлөгч “Бид энэ бүсгүйчүүд хаанаас ирсэн, ямар зорилготойг ойлгож байна. Одоохондоо бид зургийг устгахаас өөр аргагүй” гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: Korea Times
2 comments
minii bodloor emegtei chuud heterhii sonin erh yrij erchuudiig dawah gesen tuiliin huseleer dairaad bx shig
Eregteichuudtei adilhan erhtei baimaar bga yum bishvv nvtsgen zurag fest tavihiig an zowshoorvvl yadag yum bol erine