Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдан авалтын хэлтсийн дарга Г.Амарбат нарт илийн хязгаарлалт тогтоох шийдвэр гаргасан байна. Тэднийг өнгөрсөн баасан гарагт суллажээ.
Авлигатай тэмцэх газраас “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Стандарт банкнаас авсан зээлд хамаатай байж болзошгүй гэж үзэн, байцаалт авч байгаад хорих саналыг нийслэлийн Прокурорт хүргүүлсэн юм. Эл саналыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд хэлэлцээд 30 хоног хорих шийдвэрийг гаргасан байдаг.