Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2018 оны 06 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.

Салхи баруун хойноос 7-12 метр, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 11-16 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 22-27 хэм, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.

2018 оны 06 дугаар сарын 03-наас 06 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар, 6-нд төв, говь, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

3-нд зүүн аймгуудын нутгаар, 4-нд баруун аймгуудын нутгаар, 5, 6-нд нутгийн төв хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн