“MC collection” хамтлагийн дуучин, реппер Л.Мандахбаяр буюу МВ залуу уран бүтээлчдийн дунд чамгүй амжилттай яваа реппер юм. Түүний “Усан хулгана”, “Эцсийн удаа”, “Тэр охинд” зэрэг дуунууд одоо хэр нь залуусын сонсох дуртай уран бүтээл хэвээр байна.
Сонсогч фэнүүдийнхээ дунд дүр төрхөөрөө бус дуу хоолойгоороо танигдсан уран бүтээлч маань зургадугаар сарын 02-ны өдөр “Залгилая” нэртэй тоглолтоо хийхээр зэхэж буй.
Түүний дуунууд өнөөгийн нийгэмд тулгамдаж буй хөндүүр сэдвийг гаргаж өгдгөөрөө онцлогтой. Өөрийн өвөрмөц дуу хоолой, үглэх чадвараараа сонсогч түмнийхээ чихэнд хоногшсон реппер залуу саяхан папарацчидын дуранд өртжээ. Тэр цэцгийн дэлгүүрээс сонгож ядан хамгийн сайхан гэсэн цэцэг аван сандрангуй гарч одов. Эр хүн цэцэг авна гэдэг нь ямар нэг зүйл тохиолдсоны илрэл. Түүнд ямар баярт үйл явдал тохиолдов…