Монголын телевизийн салбарт цоо шинэ жишгийг бий болгож чадсан хамт олон бол “Mongol HD” телевизийнхэн. Дэлхийн хэмжээний томоохон шоунуудыг чанарын өндөр төвшинд үзэгчдэд хүргэж буй тэд энэ удаад “The Voice Of Mongolia” шоуг тун ч амжилттай зохион байгуулсан.
Тус шоуны нэг удаагийн дугаарын бэлтгэлийг 100 орчим цаг бэлддэг тус хамт олон дараагийн ажилдаа хэдийнээ бэлдэж эхэлжээ. Тус телевизийн захирал Ч.Номин “Хагас жилийн турш хамтдаа байж амралтын өдрүүдэд гэр бүлээрээ хуран цуглаж улс төр биш урлаг ярин мэтгэлцэж байсан хүндэт үзэгч та бүхэндээ БАЯРЛАЛАА. Монгол TV-ийн хамт олон бид соён гэгээрүүлэх үйлсдээ тууштай зүтгэсээр байх болно оо. #VoiceMongolia #Мөрөөдлийн Үйлдвэр” хэмээжээ. Тэрээр мөн үзэгчдэд тун өгөөжтэй хэмээн нэрлээд авсан олон улсын контентыг хийх талаар цухас дурдаад авсан бөгөөд тэдний барих дараагийн бэлгийг үзэгчид тэсэн ядан хүлээж буй бололтой.