Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Энэ жил Монгол наадам бөхийн барилдаангүй болох уу? – updown.mn

Энэ жил Монгол наадам бөхийн барилдаангүй болох уу?

“Та намайг, би таныг хөөгөөд л, та бид хоёр мөн хөгөлж байна даа”-

Монголын их баяр цэнгэл Үндэсний Их баяр наадам болоход сар гаруйхны хугацаа үлдээд байна. Гэтэл монголчуудад их баяр цэнгэл бэлэглэдэг эрийн гурван наадмын нэг бөхийн барилдаан болох эсэх нь тодорхойгүй болчихоод байж байна.

Монголын үндэсний бөхчүүд адилхан МҮБХ гэсэн хоёр холбоо, хоёр тэргүүн, хоёр тамгатай болж бөхчүүд нь эн тэнцүү хуваагдаад эвлэж, эелэж чадахгүй наашаа ч үгүй цаашаа ч үгүй сууцгаана. Бөхийн хоёр холбооныхон “Та намайг хөөгөөд л, би таныг хөөгөөд л, та бид хоёр ч мөн хөглөж байна даа” гэдэг шиг л байна.

Бүр 2002 онд болсон Үндэсний бөхийн холбооны Их эеэс эхтэй уг маргаан энэ хавар айхтар хурцаар сэдэрч ийм байдалд хүрчихлээ. Наадам болох гэж байдаг бөхийнхөө хуваарьт барилдаануудыг явуулах эрхгүй Бөхийн өргөөгөө лацдуулчихсан л сууж байгаадаа санаа зовмоор.

Монголчууд бөхчүүдээ уг нь их л хүндэлдэг ард түмэн. Тиймдээ ч улс, аймаг, сумын цолтнууд тухайн нутаг усандаа “баастай бурхан” шиг хүндлэгддэг. Гэтэл эдүгээ санаа зовмоор муу муухай авирлан эв эеэ олж чадахгүй, монголчуудаа хоёр хувааж, тэр байтугай ястнаараа талцахад хүргэж байна.

Уг нь Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний эв нэгдлийн илэрхийлэл болохын хувьд хоёр талын төлөөллийг Тамгын газартаа урьж эв эеэ олохыг хүсээд хэрэв эвээ ололцохгүй бол зарлигаар олгосон цолыг нь хураахаа сануулчихаад байгаа.

Гэтэл түүнээс хойш овоо эвлэрмээр болж байсан МҮБХ-ынхон ахиад л хоёр тийшээ хараад суучихлаа. Насан өндөр болсон ч хэрүүл тэмцэлд биечлэн оролцож буй дархан аваргаас эхлээд УИХ-ын гишүүн дархан аваргууд ч урт удаан үргэлжилж буй хагаралдаа цэг тавихыг хүсэхгүй байх шиг.

МҮБХ-ны тэргүүнээр энэ хавар сонгогдсон хэмээх УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, 2017 онд МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон хэмээх Гачууртын Л.Чинбат нар нүүрэн талд байна.

Тэгвэл Б.Бат-Эрдэний ар өвөрт МҮБХ-г 30-аад жил тэргүүлсэн Р.Нямдорж, Д.Данзан нар болон дархан аварга Г.Өсөхбаяр, улсын заан Д.Сайнбаяр, улсын харцага Ц.Магалжав нар байна.

Харин Л.Чинбатын урд, хойно дархан аварга Х.Баянмөнх, түүний хүргэн асан УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Д.Ганболд, Улсын начин С.Дуламсүрэн, Х.Пүрэв, СГЗ сэтгүүлч, зохиолч Ү.Хүрэлбаатар нар зогсож буй.

Тэд энэ сарын 18-нд Их эеэ хийнэ гэж зарласан ч нэгнийгээ буруутгаад хийлгүй өнгөрсөн. Одоогоор дахин Их эеэ зарласан зүйл алга. Ийнхүү хэрсэн бух адил байдалтай байгаа хоёр холбооныхон нэгдэж ард түмэндээ үлгэр дууриал үзүүлээсэй гэсэн хүсэл нийтэд байна.

Гэвч тэд энэ үл ойлгогдох байдалтайгаа байсаар байвал бөхчүүд маань наадмын бэлтгэл хийхээр галдаа гарч, улмаар улсын Их баяр наадмаар зодоглох сэргэлт авч чадах уу гэдэг сонирхол татаж байна.

Үүнээс болоод наадмын барилдаан болох уу, боллоо гэхэд хуваагдсан холбооныхны аль тал нь барилдааныг зохион байгуулах вэ, хуваагдсан бөхчүүдийн хооронд сайхан барилдаан биш тэр жилийн салтааддаг шиг асуудал гарах уу гээд л асуулт их байна.

Барилдахаасаа таахалзах нь гээч болж байгаа энэ хэдэн бөхчүүдийг эв эеэ олоход нь төр л оролцохгүй бол асуудал шийдэгдэхгүй нь. Тэгэхээр оройлоод байгаа хэд гурвынх нь цолыг хураагаад ч болтугай энэ хэдийг эвлэж, эелүүлвэл яасан юм Ерөнхийлөгчөө. Улсын цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар л олгодог билээ.

Г.Хуяг

Эх сурвалж: http://gereg.mn/news?id=2253

updown.mn

Мэдээний админ

Learn More →

8 thoughts on “Энэ жил Монгол наадам бөхийн барилдаангүй болох уу?

  1. Нэргүй 2018-05-29 11:27 at 11:27

    Энэ цүдгэрүүд барилдахгүй БОЛ САЙН Л БИЗ ДЭЭ. хамаг цаг үрнэ. дээрээс нь худлаа барилдана.

    Хариулах
  2. зочин 2018-05-29 12:02 at 12:02

    Зууны манлай бөхийнхөө цолыг хураажх гэж үү. Нямдоржоос юуг хураах билээ. Хууль бусаар дарга гэж хамаг бөхийн ертөнцийг хөнтөрчихөөд бас болоогүй хурал хийлгэж хор найруулчихаад алга болсон. Харин хууль бус ажиллаж авсан цалинг хурааж болно. Бөхийн өргөө өнгөгүй болсон байна. Шинээр хүмүүс томилж,сонгож ажлуул. Урд ажиллаж байсан болон хор найруулахад оролцож даалгавар биелүүлэгсдийг өөрчил. Хуулийнхан яачихсан хүчгүй юм.

    Хариулах
  3. зочин 2018-05-29 12:05 at 12:05

    Бөхийн холбоо наадамын бөхөд нэг их хамаа байхгүй. Баянөлгийнхөн бэлтгэлдээ гарч эхэлж байна. Бүртгүүлээд бүгд барилд. Тэр допинг нэрээр хассан идэр өсч яваа залуучуудыг барилдуул. Шалгалт батлагаагүй, нөгөө талаар тэдэнд том сануулга болог.

    Хариулах
  4. Зочин 2018-05-29 13:06 at 13:06

    Энэ Х.Баянмөнх аврагын таашаалд бүхнийг нийцүүлнэ гэвэл бүтэхгүй юм байна л даа , бөхчүүдийг дандаа нутаг усаар нь ялгаварлах бодлого баримталж балайтаж байх юм Монгол улсын анхны Хөдөлмөрийн баатар Д.Даваажав , Монгол улсын сансарын анхны нисэгч Ж. Гүррагчаа , Монгол улсын, Олимпийн анхны аврага Н.Түвшинбаяр , Анх удаа Монгол Төрийнхөө наадамд 7 удаа түрүүлсэн Б.Түвдэндорж аврага Булганых , тэглээ гээд Булган нутгийнхан “Бид Булганыхан” гэж Увсынхан шиг орилж чарлаад байна уу ? Үгүй ! Саяхан Хөвсгөлийн алдарт 3 аврагын нэрэмжит барилдаан болоход Х.Баянмөнх тэргүүтэй Увсын бөхчүүд огт харагдаагүй ! Олигтойхон чавганцаас дор. Улсын наадамд Увсын бөх түрүүлвэл тэд стадионы хойморт цугларан “Увс нуур” гэж орлилдоно Р.Нямдоржийг зайлуулаад өг гэж Увсынхан орлилдоод байсан одоо тэрээр яваад өглөө гэтэл ахиад л гонгинолдоод… Сайд Ц.Нямдорж гэж худлаа шудрага царайлсан дурак Х.Баянмөнх нарт “Улсын бүртгэлийн Гэрчилгээг” давхардуулан өгүүлж гал өрдөөд байгаа юм Эд одоо Монголчуудыг Халх ,Ойрдоор нь хуваан Орос ,Украин шиг алалцуулах гээд байгаа юм уу хаашаа юм ? Харж л байгаарай энэ жил Х.Баянмөнх, Увсын хэдэн Арслангуудаа наадамд барилдуулахгүй гэж Төрд дарамт үзүүлнэ. Энэ даварсан юмнуудадТөр , “Төмөр нүүрээ ” харуулах хэрэгтэй болоод байгаа юм биш үү !!!

    Хариулах
  5. Зочин 2018-05-29 13:11 at 13:11

    Бөхийн холбоо байсан байгаагүй Монголын төр төрийнхөө их баяр наадмыг зохион байгуулж л таарна шүү дээ

    Хариулах
  6. Зочин 2018-05-29 13:37 at 13:37

    Шал дэмий юманд санаа зовох юм, бех, морьгуй наадам байж яагаад болохгуй гэж, харин ч сайхан наадам болох юм билуу хэн мэдлээ

    Хариулах
  7. Хөх тэнгэр 2018-05-29 14:09 at 14:09

    Улсын цолтой бөхчүүдийг улсын наадамд барилдуулахыг хориглоод зөвхөн сумын цолтой бөхчүүдийг барилдуулбал сайхан наадам болно доо. Бас тэгээд өсвөр бөх, бага насны хүүхдүүдийн барилдаан байхад хангалттай, ерөнхийлөгч минь!

    Хариулах
  8. Нэргүй 2018-05-30 11:19 at 11:19

    Баянмөнх гуай та одоо больоо намбайгаад л сууж бай өөр танд одоо юу хэрэгтэй юм бэ Чинбатаас авсан ланд200 гийнхаа өрийг дарах гээд л,,,,Чинбат бас болиооч дээ тариа ногоогоо тариаад л байж бай л даа өөрийгөө ингэж зовоох хэрэг байна уу юу нь ингээд суулгадаггүй юм болоо бөхөд таны хэрэг түй ч баймааргүй юм ийм юм ойлгодоггүй шарк уу

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн