Цагдаагийн мөрдөгч хахууль авч байгаад баригджээ

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч, ахмад М бусдаас багагүй хэмжээний хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ. Нийслэлийн прокурорын газрынхнаас энэ талаар тодруулахад “Өнгөрсөн пүрэв гаригт ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч, ахмад М-ийг Эрүүгийн хуулийн 22.4-т заасан бусдаас хээл хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн нь үнэн. Одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Өөр нэг эх сурвалж “Тус газарт шилжиж ирээд жил болж байгаа, цагдаагийн байгууллагад 10 гаруй жил ажиллаж буй мөрдөгч залуу шалгаж байсан компанийхаа удирдлагаас мөнгө зээлэх нэрээр хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-ын Мөрдөн шалгах хэсгийнхэнд шалгуулж байгаа. Цагдаагийнхан өөрсдийн дотоод хяналт, шалгалтаараа энэ асуудлыг илрүүлэн АТГ-т шилжүүлсэн” гэсэн юм.

Налайх дахь мал, мах, түүхий эд худалдааны чиглэлийн компанийн татвараас зайлхийлсэн үйлдлийг шалгаж байхдаа ахмад М захирлаас нь дөрвөн сая төгрөг авсан сурагтай. АТГ-ынхнаас энэ талаар тодруулахыг хүссэн боловч ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзав.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

One thought on “Цагдаагийн мөрдөгч хахууль авч байгаад баригджээ

  1. land200 2018-05-29 20:58 at 20:58

    tsagdaagiin darga narig bas shalgah heregtei sh dee land 200unasan darga nar zonduu

    Хариулах

land200-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн