Өнгөрсөн долоо хоногт Улсын төв нэгдсэн эмнэлэгийн хамт олон Монголд анх удаа зүрх шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн ч амжилтгүй болсон билээ. Тухайлбал, хагалгаанд орсон өвчтөний биеийн байдал муу байснаас болж, хагалгаагаа даагаагүй нас барсан харамсалтай зүйл болсон юм.

Тиймээс тус эмнэлгийн Зүрх, судасны тасгийн хамт олон дээрх хагалгаа амжилтгүй болсон тул бусад бүх хагалгаагаа цуцалсан байгаа юм. Уг хагалгаа нь тус эмнэлэгт хийгдсэн анхны зүрх шилжүүлэн суулгах хагалгаа төдийгүй Монгол Улсад ч хийж буй анхны тохиолдол байсан ч ийнхүү амжилттай болж чадаагүй юм. Тэгвэл өнөөдөр 11.30 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд гавьяат эмч Л.Жамбалжав зүрх шилжүүлэн суулгах мэс заслын үеэр хүний амь хохирсон асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр боллоо.

By updown

4 thoughts on “Хагалгааны үеэр хүний амь хохирсон асуудлаар мэдээлэл хийнэ”
  1. Эмч нар яах вэ.Зориудаар хүн алсан биш. Ийм юм байх. Хамгийн муухай нь нэр төр хөөцөлдөж шоу хийдэг дарга Очирбат чимээгүй болчихож байгаа биз. Үнэн царай нь энэ юм байгаа юм. Цүнх баригчдын нэг очмон газар бүртээ гологдож явдаг нөхөр. Үр дүнгийг нь харж нухацтай хандах ёстой. Булчимгүй юм хар мөртэй.

  2. ОЧИРБАТ БОЛ УЛСТӨРЖСӨН БИЕЭ ҮНЭ ЛЭГЧ БОЛОХООС ЭМЧ ХҮН, ТЭР ТУСМАА ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАД БАГТАХ ЭТГЭЭД ОГТ БИШ

  3. Энэ хэдэн эмч нар санаатай ийм үйлдэл хийгээгүй нь ойлгомжтой.Хэрвээ амжилттай болсон бол баахан шаагих бсан даа.Даанч …гэхдээ манайханд эмч нарын чадвар бсан ч тоног төхөөрөмж энэ тэр нь хоцрогдсныг харж үзээрэй.Хэдэн эмч нарынхаа урмыг битгий мохоогоорой

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн