Эзэгтэй танд цайны дээж өргөх ёсын талаарх үнэтэй зөвөлгөөг хүргэж байна. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Эхнэр хүн хань ижил, үр хүүхдээ сэрэхээс урьтаж босч үс зүсээ янзлан, аяга цайгаа чаначихаад сууна гэдэг жаргал. Цай чанахаас өмнө үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх шаардлагатай. Цайны дээж өргөхдөө толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө.
Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө. Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь муу муухай, болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх юм.
Үгийн хүч, энерги гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Жишээ нь: үр хүүхдийг минь өвчин зовлонгүй, биднийг өр ширгүй, идэж уухаар дутаалгүй гэх мэт үгсийг хэлж болохгүй. Эхлээд өвөг дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй. Тэгээд араас нь сайхан үгсээр өөрсдийгөө даатгах хэрэгтэй.
Жишээ нь: Өвөг дээдэс, элэнц хуланц, эмээ өвөө, эцэг эх (хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Дараа нь уул ус, хангай дэлхий, наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй, харж хандаж байгаарай гээд өргөнө.
Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй гэх мэт өргөнө. Энгийн хирнээ маш хүчтэй засал шүү. Өглөө цайныхаа дээжийг өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн гэнэ. Учир нь бидний өвөг дээдэс маань харанхуй болох үед бидний энэ ертөнц ирж, үр хүүхэд биднийгэээ эргэж тойрч, харж хандан, муу муухай бүхнээс холдуулж явдаг. Тэдний наашаа ирэх замыг сүүн бороогоор гэрэлтүүлж, бас тэднийг ундаалж цангааг нь тайлдаг гэж үздэг.
Үнэн худлыг бид өөрсдөө нөгөө ертөнцөд очсон үедээ л мэдэх хэдий ч хэсэгхэн нойр, балга сүү зориулаад ч болов тэдэндээ буян хийж байх хэрэгтэй юм шүү. Түүнчлэн цайны дээж өргөх гол засал бол 7 бурхан одыг тэгшрэх үед сүү өргөх, ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлэх засал юм.
Гэвч 7 бурхан тэгшрэх цаг гэхээр хүмүүс ойлгодоггүй, тэгширсэн тэгшрээгүйг нь ялгаж харж чаддаггүй. Харин бид 7 бурханыг шанага долоо ч гэж бас нэрлэдэг шүү дээ Шанага далий байвал дотор нь мянга сүү хийгээд нэмэргүй урсаад л асгарчихна гэсэн үг. Тиймээс айл гэрийн эзэгтэй, ирээдүйд эзэгтэй болох эмэгтэйчүүддээ уг заслын од хэзээ тэгширдэгийг хэлж өгөе.
Долоон бурхан одны тэгширдэг цаг:
Зун: 02:30 – 04:30
Намар: 21:30 – 23:30
Өвөл: 19:00 – 20:30
Хавар: 0:30 – 02:30
Долоон бурхан одонд аврал эрэхдээ дан ганц өөрийгөө, эсвэл цөөн хэдэн хүнийг гуйж болдоггүй юм гэнэ. Учир нь долоон бурханы буулт маш их байдаг учраас олон хүн амьтанд аврал гуйх нь зөв юм байна.
9 comments
ene muhar susegee boliochee. Uuniig chini suurin gazriin humuus buruu oilgood tsonhoor tagtan deereesee suu tsaigaa tsaj busdiin mashin ed hurungu orchin muuhai ungu unertei bolgoj bna Mashiniig muuhai bolgoson baihad hen ch bayarlahgui uurlaj buhamdaj haraah bolno6 Ene bol buayn bish nugel hiij baina aaa Hend muu zuil hiihgui muu bodolgui l baival setgeliin suun tsal bolno doo
Muhar susgee boliosoi, teneg orkuud
Э Р Г Ү Ү М А Л
ЭНЭ БОЛ МУХАР СҮСЭГ БИШЛДЭ, СЭТГЭЛИЙН АГУУ АРИУСАЛ БУЮУ ААВ ЭЭЖ, ӨВӨГ ДЭЭДЭС, БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ГЭСЭН БИДНИЙ АРИУН НАНДИН УЛАМЖЛАЛ. ХАРИН ҮҮНИЙГ ЗӨВ Л ХИЙХ ХЭРЭГТЭЙ буюу хүний машин др цацах мэт нь үнэхээр зохисгүй. ҮГ СЭТГЭЛИЙН ХҮЧ ЭРЧИМИЙН УЧИР ХОЛБОГДЛЫГ МЭДЭХГҮЙ БАЙЖ ҮГҮЙСГЭНЭ ГЭДЭГ ЧИ ӨӨРИЙГӨӨЛ ХОРЛОЖ БУЙ ГЭСЭН ҮГ. Багаар хэлэхэд, ойлгохгүй харь хэлээр маань тарни гэх хөгийн зүйл уншсанаас хавьгүй дээр үйл шүү гэдгийг сайн санаж хэлэх бнда монгол түмэн минь
Zub shu ene xorboo delxii deerx yums zuil uur xoorondoo shaltgaant xolbootoi shu, uuniig xarin xerxen shutex ni tanii l medex xereg, unexeer bodoj suseglej chadbal shaltgaant xolboo uusch medregdex l bno
Xumuun bid chine baigaliin l amitad shu de xangai delxii, uul us anxnii burxan aab eejde murguj zalibaral erex xeregtei,
Хэрэв цонхоороо өргөвөл түмэн нүгэл хурааж, хойт насандаа хонин гүрвэл болно. Цонхоороо л бүү цацаарай гэж бичээч дээ.
Энэ бол мухардал
БИДНИЙ БОНДГОР Ч ХЭЛХЭЭТЭЙ ЗЭВЭЭ Л ГЭЖ ГОЛ ТАСРАХААС ХЭТРЭХГҮЙ БОЛСОН ДОО ХӨӨРХИЙ