Нийгэм

Н.Байгальмаа гадаадын иргэнээс 230 сая залилсан гэдэг нь үнэн үү?

Тэмээгээр аялагч бүсгүй Н.Байгальмаа гадаадын иргэнээс 230 сая төгрөг завшсан гэх үндэслэлээр өнгөрсөн гуравдугаар сард шүүхэд дуудагдсан билээ. Түүнд залилуулсан гэх Эстони улсын иргэн  Рой Страйдер энэ асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр 2016 онд цаатан үндэстнийг судалж, баримтат кино хийх зорилгоор Эстони улсаас баг бүрэлдэхүүнтэй Монголд ирсэн байна. Энэ аялалын үйл ажиллагааг Н.Байгальмаагийн Offroad Mongolia” компани зохион байгуулсан аж. Энэ хугацаанд  явцад Н.Байгалмаа цаатан хүмүүс болон дархад хүмүүс болон бид нарт морьдоо тэрбээр зарим хөтчийн зарим төлбөрийг төлөөгүй байсан төдийгүй цаатан хүмүүст өгөх ёстой төлбөрийг маш бага хэмжээгээр өгсөн, хийсэн ажил нь хуурамч хууль бус байсныг нь мэдээгүй гэнэ. Тиймээс шүүх цагдаад хандах болсон аж.

Рой хэлэхдээ “Н.Байгалмаа манай багийнхан болон надад нөхөргүй гэдгээ удаа дараа хэлсэн. Би үүнд нь итгээд тэр бүсгүйтэй дотно харилцаанд орсон. Аяллын явцад Н.Байгалмаа “Байр авсан. Түүнийхээ өр зээлийг төлж чадахгүй санхүүгийн асуудалтай байгаа. Яагаад гэвэл Монгол Улс эдийн засгийн хямралд орсон. Сэтгэл санаа тавгүй байна” гэдгээ хэлсэн.  Тэгээд Эстони улс руу очмоор байна гэдгээ хэлж визэнд орж манай улсад ирсэн. Энэ хугацаанд хамтран амьдрагч шиг нэг гэрт хамт амьдарч эхэлсэн. Н.Байгалмаа бас л санхүүгийнхээ хүндрэлтэй асуудлыг байн, байн ярьж хэцүү байгаагаа хэлдэг байсан. Ингээд намайг туслахыг гуйсан. Би өөрийнхөө байр, хадгаламж болон эгчийнхээ байрыг банкны барьцаанд тавьж тодорхой хэмжээний мөнгө өгсөн. Энэ мөнгөөр Н.Байгалмаа байрныхаа бүх өр төлбөрийг төлсөн. Монголд ирээд Н.Байгалмааг нөхрөөсөө салаагүй цугтаа амьдарч байгааг мэдээд маш их гайхсан цочирдсон. Зан ааш нь өөрчлөгдөж “Би нөхөртэйгөө хамт амьдармаар байна. Бидэнд битгий саад бол, холбоогоо тасал” гэж удаа дараа хэлсэн. Н.Байгалмаа надаас авсан мөнгөө буцааж төлөх гэрээнд гарын үсгээ зурсан. Энэ гэрээнд гарын үсэг зурахад хоёр гэрч байсан. Н.Байгалмаа миний талаар буруу ташаа мэдээлэл цацаж гүтгэсэн. Хамт амьдарч байх хугацаандаа зоддог, хулгайлсан, хэд хэдэн удаа хүчиндсэн гэсэн аймшигтай мэдээлэл цацсан” хэмээжээ.

 Харин тэмээгээр аялагч бүсгүйн гадаад иргэнээс мөнгө залилсан эсэх нь шүүхээр тогтоогдоогүй болохыг түүний өмгөөлөгч Ж.Өнөржаргал хэлжээ. Түүний хэлснээр энэ бол цэвэр гүтгэлэг төдийгүй, мөнгө зээлсэн эсэх нь тогтоогдоогүй гэх мэдээллийг өгөөд байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close