“Сүү” компани богино хугацааны төлөвлөгөөндөө компанийн ажилчид болон сүү бэлтгэн нийлүүлэгчдэдээ хувьцаа эзэмшүүлэхээр тусгажээ. Тус компани нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй аж ахуй нэгжүүдээс өндөр хэмжээний хувьцаа төвлөрөлтэйд тооцогддог аж.
Тодруулбал нийт үнэт цаасны 93,81 хувь нь Д.Ганбаатар, Д.Жамъян, Б.Түвшинтөгс, гэсэн гурван том хувьцаа эзэмшигчийн мэдэлд байдаг юм. Одоогоор ажилчдадаа ямар хэлбэрээр хувьцаа эзэмшүүлэх нь тодорхойгүй байгаа гэнэ. “Сүү” компани өнгөрсөн жил 24 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.
Улмаар хуримтлагдсан ашгаасаа нэгж хувьцаанд гурван төгрөг буюу нийт нэг тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлээд буй. Тус компанийн хувьцаа ханш өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт 220 төгрөгт хүрээд байв. Энэ нь сүүлийн нэг жилд хувьцааных нь ханш бараг хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Эх сурвалж: Өнөөдөр сонин