Ердөө дөрвөн жилийн өмнө Улаанбаатар хотыг хог хаягдлаас нь бүрэн салгах боломжтой хэмээн нэлээд хөөрцөглөж байж барьж байгуулсан хог боловсруулах үйлдвэр өнөөдөр төмрийн сэг болжээ. 2014 оны тавдугаар сард БНСУ-ын “KOICA”-ийн буцалтгүй тусламжаар боссон үйлдвэрийг байгуулахад 3.5 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ хөрөнгө өнөөдөр салхинд хийсчээ.
Их хэмжээний хөрөнгөөр байгуулагдсан эл үйлдвэр өмнө хог хаягдал хадгалах байр болон хувирсныг өмнө нь хэвлэлийнхэн нэг бус удаа хөндөж байсан юм. Эл байгууламжийг “Eco UB” компани хариуцдаг аж. Гэтэл тус компанийн зүгээс энэ талаар тодорхой мэдээлэлгүй байгааг холбогдох албаны хүн нь хэлж байв.
1 comment
yostoi uhernuud, malnuud.