Ирэх долоо хоногийн баасан гарагт ‘Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр’ тохионо. Тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасанчлан ‘нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ гэж заасан байдаг. Түүнчлэн тус хуулинд зургаадугаар сарын 1 буюу Хүүхдийн баяраар улс орон даяар амарна хэмээн тусгажээ.
Тэгвэл энэ жилийн тухайд Хүүхдийн баяр баасан гаригт таарч байгаа тул амралтын хоёр өдөртэй нийлээд гурван өдөр амрах юм байна.