С.Баярыг эргэж очих хар машины цуваа тасрахгүй байна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр Улсын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Ерөнхий сайд асан С.Баярыг эргэжээ. Хэдийгээр дотогшоо хэнийг ч нэвтрүүлэхгүй тусгай хамгаалалтад авсан гэх мэдээлэл байгаа ч түүнийг эргэж очих хүмүүсийн хар машины цуваа тасрахаа больсон гэнэ.
Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-т дуудагдаж, улмаар цагдан хоригдоод 40 гаруй хоносон, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын биеийн байдал муудаж, алхаж чадахаа больсон гэдгийг өмгөөлөгч нь мэдээлжээ. Улмаар түүнийг өнгөрсөн лхагва гаригийн орой 19:00 цагийн орчимд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас эмнэлэг рүү шилжүүлсэн билээ.