Өсвөр насны үерхдэг хос өндрөөс унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тэд нэгнийхээ гарыг бугуйгаар  нь холбож уяад үсэрсэн байсан гэдгийг цагдаагийнхан мэдээлсэн байна. 17 настай эрэгтэй, эмэгтэй хоёр сурагч нэг сургуульд сурдаг байсан бөгөөд хоюул ижил сонирхолтой бөгөөд нэгнийхээ үсийг солонгын өнгөөр будаж, адил төрлийн хөгжим сонсдог байсан гэнэ. Харамсалтай нь хоёр жил гаруй хугацаанд үерхэж найзалсан хос ийм алхам хийсэн нь хоёр талын эцэг эхээс болсон бололтой.

Тэдний хамтдаа үсэрсэн 14 давхарын тагтан дээр ууж дуусгаагүй улаан дарс, цүнх, хүүгийн хүрэмний халаас болон охины үүргэвчин дотор эцэг эхдээ хандаж бичсэн зурвасууд байсан аж. Учир нь нэгэндээ дэндүү их дассан хүүхдүүдийг хоёр талын эцэг эх эсэргүүцэж, салгах гэж оролдсоноос болсон байж магадгүй гэнэ. Нөгөө талаас тэдний сонирхдог Тян гэх урсгалтай холбоотой байж болзошгүй гэнэ. Энэ нь гүн   ухааны утга зохиолууд уншиж, энэ тухайгаа ярилцан улаан дарс уух явдал гэнэ. Тэд энэ бүгдийг дагаж мөрддөг байсан нь тэдний олон нийтийн сүлжээ хуудаснаас илэрхий харагдаж байж. Сүүлийн үед Москвад энэ урсгалаас болж өсвөр үеийнхэн амиа хорлох тохиолдол цөөнгүй гарах болжээ.

By updown

2 thoughts on “Өсвөр насны хос эцэг эхээсээ болж 14 давхараас үсэрчээ”
  1. Үндэстнийг устгах урсгалд хэт автаж, төрийн л буруу байна. Ардчилал нэрийн дор адийн үйл монголд цэцэглэж байна.

  2. Duu nar mini bitgii hamtdaa uhee Harin hamtdaa uurgevchee uureed l aav eej mini bayartaai geed l amidraliig zori Ogt oor gazaraas haigaad uz Amidral ih saihan shuu

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн