С.Баярцогт улайж эхэлсэн тул “MCS” группийн захирал Ж.Оджаргал ихэд тавгүйтэн ухаан алдаж, улмаар тусгай онгоц дуудан хилийн чанад руу ниссэн байна

Сангийн сайд асан С.Баярцогт Оюу толгойн ордыг ашиглах тал дээр ихээхэн маапаантай, монголчуудад ашиггүй гэрээ байгуулснаас эхлээд тухайн үед оффшор бүсэд “хятад” найзуудтайгаа хамтран компани байгуулж, дансандаа нэг сая гаруй ам.доллар нууж байсан нь 2012 онд илэрч Монголоос төрсөн анхны оффшорчин гэгдэх болсон билээ.

Түүний оффшор дансаар саяхныг болтол нийтдээ 10 сая гаруй ам.доллар орж гаран эргэлдэж байсан нь бас ил болсон бөгөөд одоо мань эр тэдгээр санхүүгийн нууц гүйлгээнийхээ талаар Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдөд мэдүүлэг өгсөн шигээ шоронд сууж байгаа. Тэрбээр хорих 461 дүгээр ангид саатуулагдахаасаа өмнөхөн хэвлэлийн бага хурал зарлаж “Би Оюу толгойн гэрээг маш сайн гэрээ болсон гэж бодож байгаа. Энэ гэрээг хийх үедээ “Рио Тинто” компаниас огт авлига аваагүй.

Харин тухайн үед Монголынхоо нэгэн нэр хүндтэй бизнесменээс их хэмжээний мөнгө зээлсэн” гэх зэргээр сүртэй нь аргагүй мэдэгдэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл сүүлийн үед түүний ярьсан болгон нь бодит байдлаас хэдэн алд дэлмээр зөрөөд зогсохгүй, ойр дотно харилцаатай явсан бизнесийн түншүүдээ ч хөлдөө чирж эхэлжээ. С.Баярцогтын оффшор бүсэд байгаа санхүүгийн данснаас гадна Монгол дахь байшин барилга зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг нэгбүрчлэн бүртгэж, тэдгээр нь хаанаас эх үүсвэртэйг шалгаж тогтоогоод эхлэхэд нэлээд ноцтой асуудлууд сөхөгдөн гарч ирсэн байна. Тодруулбал “MCS” группын захирал Ж.Оджаргалаас маш тансаг, асар өндөр үнэтэй гурван байр бэлгэнд авсан нь илэрч, юуны учир удаа дараа ийм үнэтэй цайтай бэлэг авсан талаараа ярьсан аж. Өөрөөр хэлбэл аргагүй байдалд орсон учраас өөртэйгөө холбоотой бузар булхайнаас сөхөж эхэлсэн байна.

Харин энэ сургийг Сүхбаатарын талбайн зүүн талд байх “Централ” тауэр дахь ажлын өрөөндөө сууж байсан “MCS” группын захирал Ж.Оджаргал өөрийн сүлжээгээр олж сонсонгуутаа гэнэт ухаан алдаж унажээ. Өрөөнийхөө шалан дээр тэрийгээд уначихсан түүнийг хамгийн ойрын хамтрагчдынх нь нэг гэгддэг “Энержи ресурс” компанийх нь гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ум хумгүй үүрэн доош уруудаж тэр даруй “SOS Medica” эмнэлэгтэй холбогдон эмнэлэгийн төрөл бүрийн багаж төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, өндөр чадвартай эмч нарын баг бүхий тусгай онгоц дуудуулан хилийн чанад руу аваад нисэн оджээ. Ж.Оджаргал юуны учир ингэж цочирдон сандрав, С.Баярцогт юу хэлчихсэн болоод Монголын тэргүүн баян мажийх дөхсөн бэ хэмээн судалтал С.Баярцогт нь АТГ-ын мөрдөгчдөд өгсөн мэдүүлэгтээ “Би MCS-ийн захирал Ж.Оджаргалын Зайсан толгойн хажууд барьсан өндөр зэрэглэлийн “Белла Виста” орон сууцнаас нэг байр болон “АСЕМ вилла” хотхоноос нэг байшин бэлгэнд авсан нь үнэн. Ж.Оджаргалаас байр авсан нь ганц би биш.

Надаас гадна Ч.Сайханбилэг ч бас байр бэлгэнд авсан” гэх мэтээр өчсөн юмсанж. С.Баярцогт аргагүй үнэнд гүйцэгдэн улайж энэ мэтээр долоон булчирхайгаа тоочиж эхэлсэн нь Ж.Оджаргалыг сандаргасан хэрэг. Хэт их балмагдан сандарсандаа ухаан алдаж унасан бололтой. Гэвч түүнийг сайн мэдэх хүмүүс буюу бизнесийн хүрээнийхэн “Оджаргал тийм амархан муужирч унах хүн биш. Баярцогтын мэдүүлгээс болж АТГ-ынханд ээрэгдэж ороогдоод эхлэх нь гэж хаширлангуутаа түр зуур ч гэсэн бултаж цаг хожихын тулд муужирч унасан дүр үзүүлээд эмнэлгийн онгоцоор гадагшаа зугтаачихлаа. Энэ зэргийн заль өлхөн гаргана” гэлцэж байна. Нээрээ ч Ж.Оджаргал бол асар их арга зальтай эр гэдэг нь олон зүйлээс харагддаг. Төрийн өндөр албан тушаалд залран асар их эрх мэдэл атгаж байгаа хүмүүсийг ядах юмгүй өөртөө элсүүлж аваад засгийн газраас зарласан хамгийн их мөнгөтэй тендерүүдийг цөмийг нь хамаад авчих бол юу ч биш. Сангийн сайд асан С.Баярцогттой хамтран оффшор бүсэд компани байгуулаад нэг сая ам.доллар зээлүүлээд “таг мартсан” найз нь Ж.Оджаргал байх магадлал ч их өндөр. Юутай ч С.Баярцогт улайж эхэлсэнээр хятад эзэдтэй томоохон компани группын захирлууд эхнээсээ дүрвэн зугтах маягтай боллоо.

“Ноцтой Мэдээ” сонин №14/684/

updown.mn

Мэдээний админ

Learn More →

20 thoughts on “С.Баярцогт улайж эхэлсэн тул “MCS” группийн захирал Ж.Оджаргал ихэд тавгүйтэн ухаан алдаж, улмаар тусгай онгоц дуудан хилийн чанад руу ниссэн байна

  1. Зочин 2018-05-24 11:27 at 11:27

    Энэ бүлэг монголд их зүйл бүтээж байгаа нь үнэн. Бас аль ч засаг гарсан эрх мэдэлдээ оруулдаг нь үнэн. Бас одоо төрийн толгойд өөрсдөө заларцгааж эрх мэдэлд тэмүүлцгээж байгаа нь үнэн.

    Хариулах
  2. jivuun piz 2018-05-24 11:40 at 11:40

    Энэ пиз одоо монголд ирэхгүй ээ. Интерполоор хайлгах хэрэгтэй

    Хариулах
  3. Амрү. 2018-05-24 11:56 at 11:56

    Ингээд улсын хилээр зөвшөөрөл авахгүйгээр гадаад руу нисэж болдог л юм байхдаа. Агаарын хил хамгаалдаг локартад баригдмаар юм. Энэ худлаа байхаа. энэ худлаа мэдээлэл байхаа. оджаргал Уулын жалга агуйд бүгдэг хороолол барьчихаад тийшээгээ зугатсан байх.

    Хариулах
    1. Нэргүй 2018-05-25 09:25 at 09:25

      локатор гэдэг юм Үмбүү минь. Локатор бол онгоцны байршлыг тогтоодог тоног төхөөрөмж юм.

      Хариулах
      1. Нэргүй 2019-02-09 04:48 at 04:48

        haha manaihan orosuud l lokatar gedeg baihdaa , odoo harin sain haraad baisan chini ene chini locator gedeg angli yg bainashd, locate= ereh, oloh locator =ilryylegch

        Хариулах
  4. Нэргүй 2018-05-24 11:57 at 11:57

    Үнэн баримттай мэдээ гэсэн шүү.

    Хариулах
  5. иргэн 2018-05-24 12:14 at 12:14

    Монголын ард түмний баялаг хөрөнгөөр эрх мэдэлтнүүд баяжиж умбаж байдагийг харж байгаа биздээ Одоо энэ бүх хэл амнаас дээгүүрээ хуйвалдаад хөрөнгө мөнгөө хувааж идэцгээгээд ганц нэг хүнийг хэрэгтэн болгосхийгээд л уснаас хуурай гарцгаанадаа

    Хариулах
  6. би 2018-05-24 12:22 at 12:22

    Зугатаасан байна.

    Хариулах
  7. zochin 2018-05-24 20:32 at 20:32

    oyuntolgoigoos hahuul avsnaa nuuh geed hamtaragch naraa barj baigaa baihdaa

    Хариулах
  8. Нэргүй 2018-05-24 21:13 at 21:13

    Би л энэ хүний оронд байсан бол,үнэхээр баригдахаар болсон бол өөрт байгаа бүх хөрөнгө хогшилоо өгчихөөд нэг аятайхан зэлүүд газар хэдэн гахай, хэдэн шувуу тэжээгээд сууна. Бүх л юмыг үзлээ шүүдээ.

    Хариулах
  9. Нэргүй 2018-05-24 21:21 at 21:21

    Галзуу хүний өдрийн тэмдэглэл юмуу хаашаа юм.

    Хариулах
  10. m 2018-05-24 23:18 at 23:18

    zugtaad muujraad nerteigeer chadraach.

    Хариулах
  11. Нэргүй 2018-05-25 03:03 at 03:03

    Ene bol Odjargaliin nohoi zali. Usnaas huurai garna l gj bodoj bga bx. Ugui shuu ta nar

    Хариулах
  12. Irgen 2018-05-25 09:44 at 09:44

    Nvgel ni ni nvdeeree garch baina daa chaabaas

    Хариулах
  13. Нэргүй 2018-05-25 19:50 at 19:50

    Элбэг хулгайч хурц хоёрыг бариагүй байж жүжиг тавихаа болио

    Хариулах
  14. Нэргүй 2019-02-09 02:30 at 02:30

    ОПЖАРГАЛЫГ БАРЬЖ ЯЛЛАХ ЁСТОИ ХЯТАДЫН ГАР ХӨЛ БОЛСОН АЮУЛТАИ НОВШ

    Хариулах
  15. АМАРАА 2019-02-09 02:30 at 02:30

    ОПЖАРГАЛЫГ БАРЬЖ ЯЛЛАХ ЁСТОИ ХЯТАДЫН ГАР ХӨЛ БОЛСОН АЮУЛТАИ НОВШ

    Хариулах
    1. Нэргүй 2019-02-09 12:57 at 12:57

      маш зѳв энэ бол жинхэнэ луйварчин шүү

      Хариулах
  16. Би 2019-02-09 15:28 at 15:28

    Ийм луйварчидаа барьж хорихгүй гадагш нь алдаад хамаг хөрөнгөө гадаадад нуугаад урд зүгийн хамаатан садангаа хөджүүлэхэд нь боломж олгоод бх юммуу.

    Хариулах
  17. Зочин 2019-02-10 08:19 at 08:19

    Балиар луйварчин зугтаад байхдаа яаахав дээ идсэн нь үнэн л юм чинь бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй гэхдээ үнэн юм бол уу элбэгдорж хурц сү батболд эд нар яахаараа чөлөөтөй яваад байдаг юм бол

    Хариулах

иргэн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн