Засгийн газар яам, аймгуудын өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүнг үнэллээ. Ингэхдээ Засгийн газрын  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт, шилэн данс, хэрэглэгчийн үнэлгээ зэрэг 11 үзүүлэлтийг харгалзаж үзсэн байна. Өнөөдөр /2018.05.23/ бусдаасаа өндөр үнэлгээ авсан гурван яам, таван аймгийг 10 сая төгрөгөөр шагнав. Энэ үеэр Ерөнхий сайд “Засгийн газар 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан шагнал, хариуцлага хоёрыг хамт ярих ёстой гэж үзэн хангалтгүй үнэлгээ авсан хоёр яам, хоёр аймгийн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно” гэсэн юм.

Тэгвэл Засгийн газраас ажлаа хангалтгүй дүгнүүлсэн Булган, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга нар хариуцлага тооцохоор болсон байна. Мөн БСШУСЯ, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт хариуцлага тооцох гэнэ. Дээрх хоёр яам, аймгууд ажлаа сайжруулан Засаг дарга болон салбарын сайд нартаа шалгуулах юм байна.

Эх сурвалж: Polit.mn

By updown

One thought on “Хангалтгүй үнэлгээ авсан Тамгын дарга, ТНБД нарт хариуцлага тооцно”
  1. erchimhkuchnii yamnii TNB gej ymar hkun baidgiig medehkgyi, Odoo stahkilgaan stantsiin uil ajillagaag sain meddeg , injener hkun l baikh estoi Tuunees bish zorigt, sonompil, gekh metiin stantsiin hkaalgaar ch orj uzeegyi hkun ene hkund salbariig udirdaj chadahkgyi, TERIIN 3 TEST 3,4, 2 r neg oruulaachee,,,,, tsehkuudeer dotuur ni ybuulaachee

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн