АНУ-ын Нью-Йорк мужийн шүүх 30 настай залууг эцэг эхийнхээ гэрийг бүр мөсөн орхих буюу албадан нүүлгэх  шийдвэрийг гаргалаа. Хагас цаг үргэлжилсэн шүүх хурлаар шүүгчид гомдол гаргасан Майкл Ротондо гэх залуугийн эцэг эхтэй санал нэгдсэн байна.

Майкл Ротондо гэх залуу ээж аавынхаа цор ганц ажилгүй хүү нь  аж. Тэр найман жилийн өмнө ажилгүй болсноор Сиракюзийн ойролцоо Камиллус дахь төрсөн гэртээ ирж тэднээр тэжээлгэн амьдрах болжээ. Энэ байдлаас залхсан эцэг эх нь сүүлийн хэдэн сар  Майклыг явуулах оролдлого цөөнгүй удаа хийсэн боловч бүтэлгүйтжээ. Таван удаа “гэрээсээ яв” гэсэн захидал өгч, бүр сүүлдээ амьдрах мөнгө хүртэл бэлэглэсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй аж. Тиймээс Кристина болон Марк Ротондо нар шүүхэд хандахаар шийдсэн нь энэ юм байна. Хосууд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэх хүртэл хүүгээ гэрээсээ явахыг шаардах нь үнэхээр жигшүүртэй санагдаж байснаа хэлжээ.

Майкл шүүх хурлыг орхиж эцэг эхтэйгээ ярилцахаас татгалзсан байна. Тэр дээрх шийдвэрийг давж заалдана гэдгээ хэлжээ. Шүүхээс хэдийгээр Майклыг албадан нүүлгэх шийдвэр гаргасан ч тэр давж заалдах хүртэлээ эцэг эхийнхээ гэрт амьдрах боломжтой.  Майклын хэлснээр эцэг эх нь түүнд хоол унднаасаа өгдөггүй, угаалгын өрөөнд тусдаа хоол хийж иддэг байсан хэмжээжээ.

Б.Цэцэг

By updown

4 thoughts on “Эцэг эхийнхээ гэрээс “албадан” хөөгдсөн 30 настай залуу давж заалдана”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн