ИНЕГ энэ сарын 25-нд буюу баасан гаригт “Аваргуудын нэрэмжит үндэсний бөх”-ийн барилдаан зохион байгуулах гэж байна. Ингэхдээ Р.Нямдорж, Д.Данзан нартай хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан байна. Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ нарын одоо хэрэглэж буй тамга тэмдэгийг шүүхээс хүчингүй болгож, өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд элдэв үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг үүрэгдсэн шүүгчийн захирамж гарсан. Гэтэл эдгээр хүмүүс нь энд тэндэхийн байгууллагуудтай барилдаан зохион байгуулан явж байгаа нь хууль бус үйлдэл, төсвийн мөнгийг хууль бусаар үрэн таран хийж байна хэмээн албан ёсны тамга тэмдэгтэй МҮБХ-ныхон ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, МИАТ-ын Гүйцэтгэх захирал Д.Баттөр нарт шаардлага хүргүүлжээ.
Шаардлагадаа “Танай байгууллага “Монголын Үндэсний Бөхийн Холбоо” ТББ-ын нэрийг хууль бусаар ашиглан, иргэд, аж ахуйн нэгжүүдийг төөрөгдүүлж, хуурч мэхлэх үйл ажиллагаа явуулж байгаа тус холбоог төлөөлөх эрхгүй Ц.Магалжав, Б.Бат-Эрдэнэ нарын этгээдүүдтэй Хамтран ажиллах гэрээ хийж Аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг 2018 оны 5-р сарын 25-ны өдөр хууль бусаар зохион байгуулж, албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдлээ нэн даруй зогсоохыг танаас хүсч, энэхүү шаардлагыг хүргүүлж байна” гэсэн байна.Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эх сурвалж: http://www.imedee.mn/read/23eh513c