Монголын эдийн засгийн форум өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэ үеэр “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан үг хэлсэн юм. Ингээд түүний хэлсэн топ 10 ишлэлийг хүргэе.
- 1.Монголд бизнес хийх боломж алга
- Банк, барилгын салбарынхан иргэдийг дээрэмдэхээ болих хэрэгтэй. Барилгын компанийнхан 600 мянган төгрөгөөр нэг мкв талбайг барьж байгаа. Гэтэл 2.5 сая төгрөгөөр үнэлж байна. Энэ үнийг нь банк жилийн 10 хувийн хүүтэйгээр байрыг нь зарж байгаа юм
- Хүний төлөө хөгжлийг бий болгох ёстой. Хүнийхээ амьдралыг ярих ёстой.
- Баабар сая илтгэл тавихдаа индэрээс муусайн малчид мал шигээ мангар, тэнэг гэж ярьж байна. Агуу их эзэнт гүрнээ мориор бий болгочихоод гарал үүслийг минь басамжилж, доромжлоод байх шаардлагагүй. Миний гэдэнг маш их хөдөлгөсөн. Тийм худалч байж болохгүй
- Хөдөө орон нутаг хүнгүй болж байна. Яг энэ чигээрээ 10 жил болбол бид мал, аж ахуйгүй болно
- IPO гаргах хэрэггүй. Засгийн газар Тавантолгойгоороо Хятад улсаас авсан өрөө хаах ёстой
- Ажилгүй гэр хорооллынхныг хөдөө рүү нүүлгэе
- Малыг дахин хуваарилах ёстой. Мянгат малчингаас 500-г нь авах хэрэгтэй, заавал 1000 мал тэжээж яах гээд байгаа юм.
- Оюутолгой компанийг төрөөс яагаад нэг удаа шалгаж болохгүй байгаа юм.
- Эмч, сувилагчдын цалинг улсын төсвөөс нэмэх ёсгүй гэж үздэг.
2 comments
Дэмжиж байна
Баавар ч Нялхсын өвчинөөсөө салахгүй, ухаарахгүй байсаар нас нь дуусах нь дээ