Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шарга морьт зусланд байрлах Дондогдулам хатны бунханы дэргэд олгосон газар эзэмших эрхийг тус дүүргийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгожээ.
Тус бунханы дэргэд дүүргийн Засаг даргын 2017 оны 417 дугаар захирамжаар зуслангийн зориулалтаар тус бүр 700 м.кв хэмжээтэй нэгж газрыг иргэн Ц.Санчирцэрэн, В.Нарантуяа, Ж.Батцогт, Ц.Алтанхуягт тус тус газар эзэмшүүлсэн байна. Харин тус дүүргийн Засаг даргын энэ сарын 22-нд гаргасан захирамжийн дагуу Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 61 дүгээр заалтыг тус тус үндэслэн дээрх иргэдэд эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгов.
1 comment
Хүчингүй болгох яахав амархан хэдэн үг нэг хуудас цаас гарын үсэг тамга ГҮЙЦЭЭ,хамгын гол нь 2017 хэн ямар учраас ямар шан харамжаар энэ газрыг олгосон бэ?ямар хариуцлага тооцов? энэ л чухал