2018-05-22 17:061min00

Он гарсаар долоон эх, 13 нярай энджээ

uuuuuuuuu

Улсын хэмжээнд 2018 оны эхний дөрөвдүгээр сард 25140 эх амаржиж, 25310 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2500 (11.0%)-гаар, амьд төрсөн хүүхэд 2520 (11.1%)-иор тус тус нэмэгдсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сард 6584 эх амаржиж, 6639 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 32 (0.5%)-оор, амьд төрсөн хүүхэд 15 (0.2%)-аар буурсан байна.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 оны эхний 4 сард 370 болж, өмнөх оны мөн үеэс 11 (3.1%)-ээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 440 болж, өмнөх оны мөн үеэс 18 (4.3%)-аар нэмэгдсэн байна. Нялхсын эндэгдэл энэ оны 4 дүгээр сард 89 болж, өмнөх сараас 2 (2.2%)-оор, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 108 болж, 3 (2.7%)-аар тус тус буурсан байна.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний 4 сард 15 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны 4 дүгээр сард 13 болж, өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, 2 хүүхдээр буурсан байна.

Эхийн эндэгдэл 2018 оны эхний 4 сард 7 болж, өмнөх оны мөн үеэс 2 (40.0%)-оор нэмэгдсэн байна. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2018 оны эхний 4 сард 28 болж, өмнөх оны мөн үеэс 6-гаар нэмэгджээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй