Баянзүрх дүүргийн барилгын материалын худалдааны төвийн замын хойно байрлах “Шинэ айл” хотхонд өнөөдөр /2018.05.22/ 12.40 цагийн үед гал гарчээ. Галын дуудлагын дагуу онцгой байдлын газрын аврах, гал унтраах ангийн алба хаагчид ажиллаж, галыг унтраажээ. Холбогдох албаны хүмүүс галын шалтгааныг тодруулхаар ажиллаж байна. Түймэр гарсан айл эзэнгүй байсан тул хүний амь эрсдээгүй байна.