“Яг түүн шиг” шоуны гурав дахь дугаарын ялагчаар жүжигчин О.Тэмүүжин тодорсонтой холбогдуулан түүнтэй утсаар холбогдож цөөн хором ярилцлаа. Түүний хувьд хоёр дүрийг нэгэн зэрэг тайзнаа амилуулснаараа бусад оролцогчоос ялгарч чадсан юм. Тэрбээр эхний дугаарт “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, хоёр дахь дугаарт дуучин Ука болон хувирч үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
-Ялагч болсонд баяр хүргэе. Хоёр хүний дүрийг зэрэг бүтээхэд хэр хүндрэлтэй байсан бэ?
-Энэ дугаарын “Яг түүн шиг” шоуны нэг ялагч болсондоо их баяртай байна. Италийн нэрт дуучин Андрей Бочеллийн дүр таарсан. Түүний хамгийн алдартай дуу болох Сара Брайтмантай хамтарсан “Time to say goodbye” дууг дуулахаар сонгосон. Учир нь түүний дүрийг бүтээхэд нэг л зүйл дутуу үлдэх юм шиг санагдаад байсан. Ингээд найз нөхөд хамт олноороо ярилцаж байгаад Сара Брайтманы дүрд давхар хувирахаар болсон. Эмэгтэй хүний нарийн цээл хоолойг гаргахад их хүндрэлтэй байлаа.
-Таны бодлоор шоуны гурав дахь дугаарт хэний үзүүлбэр хамгийн сайн байсан бэ?
“A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнгийн үзүүлбэр хамгийн сайн байсан. Дуу хоолой бүх зүйл нь яг түүн шиг байж чадсан учраас гурван оноогоо түүнд өгсөн. Ер нь манай оролцогч бүр үзүүлбэрээ сайн үзүүлэхийн төлөө хичээж байгаа. Энэ дашрамд, Биднийг дэмжиж байгаа үзэгчдэдээ баярлаж буйгаа илэрхийлье. Тэмка нь илүү их хичээх болно.
-“Яг түүн шиг” шоунд оролцох саналыг хэрхэн хүлээн авч байсан бэ?
-Өмнө нь энэ шоунд оролцох саналыг надад тавьж байсан. Тухайн үеийн ажлын нөхцөл байдлаас болоод оролцож чадаагүй. Хоёр ч удаагийн цувралыг үзэгчийн хувьд шимтэн үзсэн. Энэ шоунд оролцох саналыг дахин тавихад нь бага зэргийн айдастай хулээж авсан. Гэхдээ хань, найз нөхдийнхөө зөвлөсний дагуу шоунд оролцохоор болсон. Дугаар бүхэнд өөрийгөө дайчлан бусдаасаа их зүйлийг сурч байна.
-Өөрөө дүрээ сонгох боломж олдвол та ямар уран бүтээлчид хувирах вэ?
-Эцсийн шатанд шоунд оролцогчид хувирах дүрээ сонгодог дүрэмтэй юм билээ. Долоо хоног бүр шинэ дурд хувирч байгаа болохоор энэ талаар бодох зав гарахгүй л байна. Ер нь нэгэнт л энэ шоунд оролцож байгаа бол ямар ч базер таарсан түүний ард нь гарч давахаас өөр арга байхгүй шүү дээ.
-Дараагийн дугаарт базер танд ” Europe” хамтлагийн дүрд хувирахыг заасан. Энэ хамтлагийн дүрд хэрхэн хувирахаар төлөвлөж байна вэ?
-Шведийн алдартай рок хамтлаг таарсан. Тиймээс амьд хөгжмийн хамтлагтай дүү нараасаа тусламж авах бодолтой байгаа. Өөрөө гол дуучных нь дүрд хувирна.
-Ялагч бүр гурван сая төгрөгийн шагнал олгодог. Та шагналын мөнгөө хэрхэн зарцуулах вэ?
-Юуны түрүүнд ивээн тэтгэгч байгууллагаасаа шагналын мөнгөө авах хэрэгтэй. Тэгээд хамт шоунд оролцож байгаа уран бүтээлч найз нөхөд, үзүүлбэрийг үзүүлэхэд тусалж буй баг хамт олонтойгоо хоолонд орно гэж бодож байна.
Г.Нямсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
4 comments
энэ шоунаас хамгийн сайн яг түүн шиг наки гэдэг залуу л байлээшдээ юун тэмка инээдтэй юм үнэхээр хувирч чадахгүй байна сайн хоолойгоо өөрчил
Temuujeen chi arai ooriigoo chadaltaidaa turuulj bna gej bodood bgaan bish bizde?. Shuugch nar orowdood l turuulsen yum bishu. Chi bol ooriigoo ih yumand sanatsan awiyasgui gar bnalee. Ene showugaar l medej awlaa chamaig. Odoonoos erthen oor yum hootsoldwol ireeduid chin heregtei baih shuu
3,0 сая төг төлөө бүр үхэхнээ арайл ичмээр юм бишүү
Mongolchuud yagaad iim bie biendee ataarhuu bolchihson um be Iim saikhan zaluu chadvarlag jujigchniig demjihiin orond chi uuruu bol iu ch chadahgui amitan baigaa daa