Баянзүрх дүүргийн нутагт өнгөрсөн ням гаригт хүний амь бүрэлгэсэн хэрэг гарчээ. Садан төрлийн хүмүүс нийлэн сархад хүртэж байгаад үл ялих зүйлээс болж маргалдсан аж. Улмаар зодолдож 25 настай О нь хамаатныхаа ахын аминд хүрсэн байна. Талийгаачийн цогцост хийсэн шүүх шинжилгээгээр хохирогчийн дотор эрхтэн, элэг дэлүү няцарснаар насбарсан болох нь тогтоогджээ. Тус дүүргийн цагдаагийн байгууллагын ажилтнууд шуурхай ажиллаж 24 цагийн дотор сэжигтнийг баривчилжээ. Гэмт этгээд “Нарантуул” худалдааны төвийн нэгэн чингэлэгт нуугдаад харанхуй болохыг хүлээж байсан гэнэ.
Хэрэгт холбогдсон О нь нэг сарын өмнө хадам аавынхаа хэвлийн тус газар өшиглөж, нарийн гэдсийг нь тасалж гэмтээсэн хэрэгт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 10 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлээд байжээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
2 comments
xaaabbaidgiin xaxaxa
dam aab gej yamar
новшийн шүүх хорих ял өгсөн бол нэг хүний алтан амийг аврах байсан байнашд, хулгайч луйварчин алуурчдад үйлчилсэн давраасан эрүүгийн хуулиа өөрчил