Н.Энхбаярын “эрх мэдлийн” өвчинөөс болж МАХН-ын залуус хохирсоор байх уу?

Намбарын Энхбаяр гэдэг нэрээ Самбарын Энхбаяр болтол өөрийгөө сурталчилж, хаашаа л харна инээсэн хөрөг нь өлгөөстэй, сонин бүрийн эхний нүүрэнд зураг нь хэвлээстэй байсан үе нь ард хоцорч, улс төр дэх нөлөөгөө алдсан ч тэр хэн ч биш бус. Тэр зорилгынхоо төлөө ёстой л чөтгөртэй ч нийлж чадах, “дондогмаа” гэдэг тоглоом шиг хааш нь ч түлхээд унадаггүй, хэзээ, юу хийхийг нь тааварлахад бэрх этгээд.

Удирдлага дор нь явж, дэмжлэгээр нь дээш гараад, хожим зам салсан хүмүүсийнх нь байдлыг харахаар “Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг” хэмээх хэлц үг санаанд орно. Хамгийн тод жишээ нь О.Баасанхүү гишүүн. Өнгөрсөн долоо хоногт Улсын Дээд шүүх хуралдах үеэр намынхаа гишүүдэд зодуулж, эмнэлэгт хүргэгдсэн тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар Өмнөд Солонгосыг зорихоос өөр аргагүй болжээ. Тэрбээр өмнө нь “МАХН бага хурлаараа Их хурлаа хуралдуулсан. Энэ хурлаараа Н.Энхбаярыг намын даргаар хэвээр үлдээгээд их хурлын ганц гишүүнээ намын  дэд дарга болгох шийдэрт хүрсэн. Гэтэл Н.Энхбаяр өөрийн хүмүүсээрээ намынхаа эгэл жирийн гишүүдийг зодуулсан. Тиймээс намын гишүүд даргаас нь огцруулсан. Энэ хүн яагаад ийм үйлдэл хийгээд байгааг үнэндээ мэдэхгүй юм” гэсэн удаатай.

Төрийн гурван өндөрлөгийг ээлжлэн “эзэлсэн” хэн хүний бүтээж чадаагүй ховор түүхийг бүтээсэн, төр, нийгэм, урлаг, соёлын нэрт зүтгэлтэн хэмээн бичүүлэх намтраа авлигын хэргээр ял шийтгүүлсэн бараан явдалыг нь хүмүүс одоо ч мартаагүй. БНСУ-д эмчлүүлэх, АТГ-аас зугтаахын хооронд амьдарч ирсэн тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа итгэл найдварыг хүлээж тав дахь удаагаа өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн ч бүтэлгүйтсэн. Бүр сүүлд нь УИХ-ын дарга М.Энхболдолд өөрийнхөө нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн гээд түүний зүтгэл, эцсийн зорилго нь улс төрд эргэн хүч үзэх, үүнийх нь төлөө намынх нь гишүүд хохирдог гаж тогтолцоо бий болсныг зарим судлаач хэлэх болжээ.

10 thoughts on “Н.Энхбаярын “эрх мэдлийн” өвчинөөс болж МАХН-ын залуус хохирсоор байх уу?

  1. Үнэн үг 2018-05-21 18:24 at 18:24

    БААСАНХҮҮ ӨӨРӨӨ АСУУДАЛ ГАРГААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

    Хариулах
  2. Иргэн 2018-05-21 18:46 at 18:46

    Аминдаа Энхбаярыг муулах гэж ядаж бгаа юмуу? Одоо болимоор юмаа, хэн нь хэн бэ гэдэг нь ард түмэд аль хэдийн танигдсан байхад адгийн амьтдын муу муухайг Энхбаярт наах гэсэн оролдлого олны дургуйг л хургэж бн. Хумуус Энхбаярыг их өмөөрдөг болоод бгаа шүү.

    Хариулах
  3. Сараа 2018-05-21 19:03 at 19:03

    Нам гэж муухай байгууллага байна олон залуусын амьдралаар тоглож байгаа намын тогтолцоо системийг бүрэн устгах цаг болсон

    Хариулах
  4. Зочин 2018-05-22 06:55 at 06:55

    Өнөөгийн нийгмийн амьдрал ийм байдлыг бий блгоод байна. Энэ байдлыг засахад лидер хэрэгтэй, одоогийн нөхцөлөөс тандахад Н.Энхбаяраас өөр лидер харагдахгүй байгааг хэлмээр байна.

    Хариулах
  5. Нэргүй 2018-05-22 08:31 at 08:31

    ЭНХБАЯР ТЭТГЭВЭРТЭЭ ГАРААД САЙХАН АМРААЧ УЛС ТӨР ГЭЖ ГҮЙГЭЭД ЯДАРДАГГҮЙ ЮМ БАЙХДАА ОДОО ЦАГ ӨӨР БОЛСОН ЗАЛУУСЫН УХААН САНАА ШАЛ ӨӨР Ш ТЭЭ ТЭД ОДОО ЭХ ОРНОО ӨӨРЧИЛЖ ХӨГЖҮҮЛНЭ БИЗ

    Хариулах
  6. Иргэн 2018-05-22 10:21 at 10:21

    Одоогийн залуус санаа байвч сачий хүрэхгүй гэгчээр боловсрол зангараг туршлага дэндүү дутаж байна. Наанадаж рио тинто мэтийн дэлхийн том компани, улс орнуудтай монголынхоо эрх ашгийг хамгаалж ашигтай гэрээ хийж чадах зангарагтай, сэтгэлтэй хүн өөр харагдахгүй байна. Том ярихаас цаашгүй залуучуудыг эд нар зажилахгүй залгиаад дараа нь нулимаад гаргах биз. Даварчихсан гадаадын компаниуын хандыг хага дарах хүн Энхбаяр л бсн. Тийм учраас тэд сбаяр элбэгдорж 2т Энхбаярыг захиалж замаа цэвэрлэсэн.

    Хариулах
  7. Цэцэнхүү 2018-05-22 10:28 at 10:28

    МУ-ЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ МАХН-ЫН ДАРГА Н ЭНХБАЯР ТӨРДӨӨ ХИЙСЭН АЖИЛТАЙ ТҮМЭН ОЛОНДОО НЭР ХҮНДТЭЙ ТИЙМЭЛ ХҮН ЭНЭ ХҮНИЙГ ХУДЛАА ГҮТГЭН ЗЭВҮҮЦЭЖ АЛАХ ШАХСАН МОНГОЛЫН ТӨР АРД ТҮМЭНД БУРУУ ОЙЛГОЛТ ӨГӨХ ГЭЖ УЛААН ЦАЙМ ГҮТГЭЖ ЗОХИОМОЛ ЯЛ ТУЛГАЖ БАЙСАН ХАРИН Ч Н ЭНХБАЯР ХҮЧТЭЙ ХЭНЧ ЭНЭ ХҮНИЙГ ГҮЙЦЭХГҮЙ ТОЛГОЙ ОЮУН УХААН ЛУТСАН БОЛООД ОДООГИЙН ТӨР БҮХЭЛДЭЭ ЯЛЗАРСАН ӨРИЙГ ӨРӨӨР ДАРЖ АРД ТҮМНИЙГ ХУУРЧ БАЙГААН ЗЭВҮҮН БАЯР ЭЛБЭГДОРЖ НОХОДУУД ӨӨРСДИЙГӨӨ ӨНДӨРТ ЗАЛЖ ХҮНИЙГ ГАЗАР ДОР ОРТОЛ МУУЛДАГ ЖИНХЭН ХУЛГАЙЧИД БАЯР ЭЛБЭГДОРЖ ЭНХБОЛД БАДАНЖУНАЙ БАГАБАНДИ ЛУЙВАРЧИД ШДЭЭ! АРД ОЛОН ТЭНЭГ МАЛ БИШ ХЭН НЬ ХЭН ГЭДЭГИЙГ МАШ САЙН МЭДДЭГ БОЛСОН ТҮҮХ ХЭЗЭЭЧ МАРТАГДАХГҮЙ Н ЭНХБАЯРЫГ ЮУЧ ГЭЖ ХЭЛЖ МУУЛЖ БАЙСАНЧ ТЭР ТУСАМ МАНДАХ БОЛНО

    Хариулах
  8. Зочин 2018-05-22 10:30 at 10:30

    100/хувь н энхбаяр лидер өөр хэнч биш

    Хариулах
  9. зочин 2018-05-22 12:21 at 12:21

    Чацганхүү болж, болж, дахиад хэн нэгэн нь хэмх нүдээсэй.

    Хариулах
  10. сул иргэн 2018-05-22 14:35 at 14:35

    Хэн нь ч гэсэн юм юманд оролцох саваагүй зангаа татах хэрэгтэй,харин УИХ-ын гишүүнийг хилийн дээс давтал нь зодсон тэр лут амьтаныг яаж шалгаж хэрхэн шийдэхийг л арцгаая,тэр аврага хэний хэн бэ?

    Хариулах

Иргэн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн