Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа энэ сарын 9-нд дуусгавар болсон. Үүнтэй холбогдуулан ИХ-ын дарга М.Энхболд түүнийг орлох хүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг нэр дэвшүүлэхээр болжээ.
Ш.Солонго нь хуульч мэргэжилтэй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд нартай хамтран ажиллаж байсан. Өмнө нь нэг удаа ажлаасаа халагдсан ч хууль бусаар чөлөөлөгдсөн гэдгээ шүүхээр тогтоолгож, эргэн ажилдаа орж байсан юм.
1 comment
Gaviyat huulich shudraga busgui zuv hunee devshuuljee.