Элдэв өвчний шалтгаан гэдсэнд хуримтлагдсан өтгөнөөс болдог гэж эмч нар сануулдаг нь цаанаа учиртай. Энгийнээр бодоход ч яахын аргагүй үнэн л дээ. Идсэнийхээ хэрээр өтгөнөө гадагшлуулж чадахгүй нэгээс дээш өдрөөр өтгөн хаталттай явдаг бол таны биед асуудал үүсч байгаа гэсэн үг.
Бүдүүн гэдсэнд хуримтлагдсан өтгөний хор биед нэвчиж олон өвчний шалтгаан болдог аж. Youtube-ээс хайгаад үзвэл “Бүдүүн гэдсэнд үхэл нуугддаг” гэсэн нэвтрүүлэг хүртэл бий. Зүй нь хүн өдөрт идсэнийхээ хэрээр өтгөнөө гадагшлуулах ёстой гэж эмч Бүдүүн гэдсэнд үхэл нуугддаг нар онцолдог. Монголчуудын хооллолтод нэг гэм байдаг. Мах, гурил, төмс гэх мэт уураг цардуул нүүрс ус голдуу хооллодог. Харин ислэгийг тэгтлээ тоодоггүй. Ислэг гэдэг бол хүнсний ногоо, алим жимс, овьёос, үр тарианд байдаг зүйл.
Ислэгийг хооллохынхоо өмнө, хоолныхоо үеэр хэрэглэж заншвал өт гөн гадагшлах уг нь асуудал биш. Ислэгийн гол үйлчилгээ нь бүдүүн гэдсийг цэвэрлэх юм. Тэгэхээр хоолондоо ислэг хэрэглэж заншвал өчнөөн өвчнөөс сэргийлж чадна гэсэн үг. Ислэг нь өтгөн ялгаралтыг нэмэгдүүлснээр ходоод гэдэсний замаас хортой бүтээгдэхүүнийг богино хугацаанд гадагшлуулж цэвэршүүлдэг.
Үүнээс гадна гэдэсний ханан дахь цусны судаснаас шингэнийг татан авч өтгөнийг шингэрүүлж хатахаас сэргийлдэг. Мөн үндсэн шимт бодисууд, ялангуяа өөх тосны шимэ гдэлтийг бууруулах замаар цусан дахь өөх тосны түвшинг багасгаж улмаар зүрх судасны өвчин, тархины цус харвалтаас, цаашилбал зарим хорт хавдраас сэргийлэхэд тустай.
Д.Цэрэндолгор
1 comment
Аль эрт үед нээлт гэгдэж олон хүний гэдсийг тайрч богиносгосон боловч урт наслах нь бүү хэл дархлаа нь муудаж эрт үхэж байсан тул энэ онолыг худлаа гэдгийг баталсан юм. Өтгөн хатснаас болж хүн өвчтлөдг байсан бол хэдэн өдөрт хорголоор хүндэрдэг байсан монголчууд банхар нохой зэрэг нь бүгд өвдөж үхээд дуусах байсан харин монгол хүн, нохой 2 бусдаас илүү эрүүл чийрэг, урт насалдаг байсныг судлаачид бичиж ирсэн. Бүдүүн гэдэсний нянгаар айлгаж элдэв эм шахах гэсэн харийн худалдаачны гар хөл болохоо больцгоо