Улсын хэмжээнд 1300 орчим шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулдаг. Тэдний 400-500 нь хуурамч шатахуун зардаг байна. Энэ талаар “Шатахуун хэрэглэгчдийн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн О.Бямбадэлгэр ярихдаа “Манай улс чинь их өрөвдөлтэй шүү дээ. Шинжилгээ хийдэг 4-6 лаборатори бий. Зарим нь шатахуун оруулж ирдэг компанийн мэдэлд байх жишээтэй. Ганц нэг нь айгаад хөдөлж өгөхгүй хирнээ тэнгэрт тулсан үнэ хэлдэг. Ямар ч байсан хуурамч гэгдээд байгаа шатахуун химийн нэгдлүүдийг шалгуулаад дүгнэлт авсан. Зарим нэг дээжүүдээ арай гэж ОХУ”-руу явууллаа. Химийн нэгдлүүдийг нарийн шинжлүүлэх гэж. Ерөнхийдөө бол хуурамч, стандартын бус гэдгээ эрдэмтэн мэргэд, лабораториуд маань тодорхойлчихсон” гэжээ.
Хуурамч шатахуунаар биднийг луйвардаж байгаа компаниудаа тодорхой нэртэй нь зарлаад өгөөч…. Бид тэндээс шатахуун аавхгүй болоход л тэд нарт тооцох хариуцлагын нэг хэлбэр болно