Хэт таргалалтаасаа болж найз залуудаа гологдсон Австрали бүсгүй 65 кг жин хаяж, гайхалтай өөрчлөлтийг хийжээ. 25 настай Хэйли Уэстоби нь оюутан болоод 114 кг жинтэй болсон байна. Түргэн хоол, хийжүүлсэн ундаа, амттанд “нугасгүй” байсан нь гол шалтгаан болсон аж. Энэ бүхний эцэст нэг л өдөр экс найз залуу нь Хэйлиг “тарган”, “бүдүүн”-ээр нь дуудаж гоочлох болсон байна. Ингээд хайртай залуудаа гомдсон бүсгүй амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөөр шийдэж спортоор хичээллэн, зөв хооллож эхэлжээ.
Хэйли таван кг жин хаяхаар төлөвлөсөн ч зорилгынхоо ачаар гайхалтай үр дүнд хүрсэн нь энэ юм. Ингэхдээ эрүүл амьдралын хэв маягийг маш их судалжээ. Тэрээр одоо 54 кг жинтэй бөгөөд төгс галбираа хадгалж үлдэхийн тулд өглөө бүр 05.30 цагт босдог гэнэ. Хэйли согтууруулах ундаа огтхон ч хэрэглэхээ больжээ.
1 comment
puuu saihan amitan be