“Улаанбаатар марафон-2018” гүйлтийн тэмцээн маргааш болно. Энэ үеэр Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдана. Тиймээс Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн троллейбус явахгүй болохыг иргэдэд анхааруулж байна.
Мөн нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт орох юм.
- Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаас,
- Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаас,
- Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаас,
- Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоолуудаас,
- Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын эмнэлэг зогсоолуудаар сууж үйлчлүүлэх боломжтой.
Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж 17:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үзүүлнэ.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРОХ ЗУРАГЛАЛ:
Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн газар