Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолуудыг бага насны хүүхдүүдэд уншихад тохиромжтой хялбаршуулсан хэлбэрээр орчуулж, 108 цувралыг хэвлүүлж уншигчдын гарт хүргээд буй зохиолч, орчуулагч Дашийн Оюунчимэгтэй 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Зохиолч-Уншигчдын уулзалт”-ыг амжилттай зохион байгууллаа. “Хүүхдийн шилмэл зохиолын эрдэнэсийн сан 108” бүтээл нь Хүүхдийн номын өргөөний уншигч хүүхдүүдийн хамгийн түрүүнд барьж авч уншдаг, сонирхдог ном бөгөөд бага болоод дунд ангийн сурагчдад уншихад хялбар, ойлгомжтой байдлаар товчлон орчуулсан нь ийнхүү тэдний сонирхолыг гойд татдаг юм. Ингэж орчуулахдаа тухайн зохиолын утга агуулгыг гажуудуулж орхидуулдаггүй, харин ч их хэмжээтэй зохиолыг уншихаас зүрхшээдэг хүүхдүүдэд сонирхолтой хэлбэрээр, уншсан хүүхдүүд цаашид тухайн зохиолын эхийг унших хүсэл эрмэлзэлтэй болдог нь нэгэнт ойлгомжтой болоод байна.

Зочин маань 61-р сургуулийн Ганбаяр багштай 8-Б ангийн сурагч болон номын өргөөний уншигч зэрэг нийт 45 хүүхдэд ном унших тэр дундаа дэлхийн сонгодог зохиолуудаас унших нь ямар ач холбогдолтой талаар сургамжтай, сайн сайхан бодит түүхүүдийг хүүрнэж, санал бодлыг нь сонсож, харилцан халуун дулаан яриа өрнүүллээ гэж Чингэлтэй  дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн