Бага насныхан гэлтгүй томчууд фэйсбүүк, олон нийтийн цахим сүлжээнд донтох болжээ. Хоёроос гурван удаа дуудахаас нааш асуултад хариу өгдөггүй.
Технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа өнөөгийн нийгэмд бид ухаалаг хэрэглээнээс татгалзах амаргүй. Гэсэн ч хүүхдийнхээ эрүүл мэнд, ирээдүйг аврахын тулд ямар нэгэн алхам хийхээс өөр аргагүй болов. Хүний эрүүл мэндэд хортой гэдгийг мэддэг боловч ямар арга хэмжээ авахаа тэр бүр мэддэггүй.
Ялангуяа бага насны хүүхдэд хор хөнөөлтэй гэсэн гадан дотны хийсэн судалгаанууд бий. Олон улсын эрдэмтэд Wi-Fi сүлжээ нь ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд хортой нөлөө үзүүлдэг гэж баталж, бичиж байна. Түүнчлэн мэдрэл, нөхөн үржихүйн өвчлөлд хүргэж, тархины үйл ажиллагааг удаашруулж, зүрхэнд дарамт үүсгэн хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Төхөөрөмжөө унтраахгүй байх, унтхынхаа өмнө орондоо хэвтээд утсаараа интернэт ашиглах, дэрэн доороо утсаа хийж унтах зэрэг нь тархины эрүүл мэндэд хамгийн ихээр нөлөөлж барьсан тавьсанаа хурдан мартах, анхаарал төвлөрөх чадварыг муутгадаг байна. Мөн орондоо хөрвөөж, унтсан ч тав тухгүй унтаж, өглөө сэрэхэд бие хүнд, толгой өвдөж байгаа мэт сэрдэг.
1 comment
Wifi сүлжээ , хэт богино долгионоос үүсэх эмгэгүүд нь техник технологийн хурдыг дагалдан сүүлийн 20 жилд гарч байна. Айлуудын гэрт хажуу айлуудын WIFI сүлжээ хүртэл нэвтрэн орж ирэх ба компьютерийн WIFI эсвэл гар утасны Wifi accaн тохиолдолд долгионыг илүү хүлээж аван богино долгионы хүрээ үүсгэнэ. Удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд хэт богино долгион буюу өндөр давтамжинд тасралтгүй ниргүүлж байна гэсэн үг.
Эмнэлэгт УВЧ шарлагын аппаратын давтамж нь 40,6 мега герц байхад гар утасны долгионы давтамж 970-990мега герц хооронд байна. Гэвч энэ хоёрын amplitude утга буюу далайц нь өөр.
Тиймээс бид богино долгион Wifi гялс хэрэглээд унтрааж байвал зохино.
Эсвэл гэртээ орж ирсэн LAN-гийн кабелаа Wifi цацагч Router-т залгахын оронд Switch буюу сүлжээний олон залгуурт залган хэрэглэж үр хүүхдээ Монголчууд бид хамгаалах ёстой.