Хадамд гарч чадах нь уу, А.Хишигдалай минь

NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэг шинэхэн дугаарын зочдоор Мөрөөдлийн театр-ын жүжигчин жүжигчин “Банш” Батаа, залуу дуучин А.Хишигдалай нар оролцсон билээ. Тэд “Галууны махтай шарсан банш”-ыг ахлах тогоочын заавраар бэлтгэсэн юм.
Энэ үеэр “тарагтай боов” нэвтрүүлгийг хөтөлдөг А.Хишигдалай гал тогоо руу шагайдаггүй гэдгээ дэлгэцийн өмнө батлаад авсан. Сандруу мань нөхөр гар хуруугаа зүсээд, халуун тосонд түлэгдсэн зэрэг “шархадсан цэрэг” шиг нэвтрүүлгээ өндөрлүүлсэн. . Харин Батаагийн хувьд Банш нэрээ Нугас Батаагаар сольж нэвтрүүлгийн ялагч болж анх удаа телевизийн уралдаант нэвтрүүлэгт ялалт байгуулсан гэсэн шүү.