2018-05-16 12:381min012

Цалин нэмэхэд саад болж буй 30 гэр бүл

tsalin

Төв талбай хэд хоног олны хөлд дараастай. Ээлж дараалан цалингаа нэмүүлэх хүсэлтэй  багш, эмч, урлаг соёлын ажилтнууд, ШУ-ы ажилтнууд, хөдөлмөрийн салбарынхан суулт хийсэн. Тэдэнтэй МУ-ын Ерөнхийлөгч өөрийн биеэр уулзаж тэдний санал хүсэлтийг сонсон өнөөдөр хүлээн авч уулзахаар тохиролцоод салав.

Төрийн албан хаагчдын цалинг энэ оны хоёрдугаар улиралд нэмэх тухай хэлэлцээрийг өнгөрөгч оны 11 сард хийж байсан бөгөөд энэхүү амлалтандаа хүрэхийг тэд шаардан ийнхүү суулт хийж байна.

Тэдэнтэй уулзах үеэрээ Х.Баттулга “Доод тал нь сая төгрөгийн цалинтай байх ёстой. Эмч, багш нарыг нийгмийн халамж, орон сууцаар нь хангаж өг, банкны хүүгүй зээлд хамруул гэж ярьдаг. Тэр байтугай алслагдсан аймаг, сумын эмч багш нар сувилагч, бага эмч нарыг алслагдах тусмаа цалин өндөр байх хэрэгтэй гэдэг юм ярьж явдаг хүний нэг байгаа.

Тэгээд энэ уул уурхайн баялаг чинь өөрөө гучин хэдэн гэр бүлийн төлөө үйлчлээд байна шүү дээ. Энэ өөрөө задлахгүйгээр та нарын юмыг яагаад ч шийдэж чадахгүй байна. Сангийн сайд Хүрэлбаатар чинь гучин гэр бүлийг хамгаалдаг хүн, тэрийг аваачаад тавьчихсан. Тэгээд бүх юман дээр төсөв, мөнгө байхгүй гээд. Би дэмжинэ, ийм байж болохгүй. Ийм их баян орон хөдөлмөрчдөдөө үйлчилдэг, фронтод нүүр тулж ажилладаг ийм хүмүүсийг ийм байдалд байлгаж болохгүй гэдэг дээр санал нэг байна” хэмээжээ.